БНСУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд огцрох өргөдлөө өгч байна

Я.Болор | Zindaa.mn
17 цагийн өмнө

БНСУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд болон тамгын газрын албан тушаалтнууд огцрох өргөдлөө өгч байна гэж Ёнхап агентлаг мэдээлжээ. Тэдний дунд ерөнхийлөгчийн тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга мөн өргөдлөө өгсөн байна.

Мягмар гарагт БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Ёог Ёл тус улсад дайны байдал зарласан билээ. Энэхүү шийдвэрийг эрх баригч намын тэргүүн Хан Дон Хун дэмжээгүй. Юн Сог Ёл шийдвэрээ Умардыг дэмжсэн хүчнүүдийг устгах, Үндсэн хуульт дэг журмыг хамгаалах шаардлагатай хэмээн тайлбарласан.

Зургаа хүрэхгүй цаг үргэлжилсэн дайны байдлын үеэр Сөүл хотын төвд иргэд, хүчний байгууллагын алба хаагчдын хооронд мөргөлдөөн гарсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top