БНСУ-ын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо тус улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцрох хүртэл хугацаагүй ажил хаялт зарлахаа мэдэгдлээ.
Өнөөдрөөс /2024.12.04/ эхлэх ажил хаялтад пүрэв гарагт /2024.12.05/ Солонгосын төмөр замын “KORAIL” корпорацын ажилтнууд нэгдэхээ мэдэгдээд байна.
Мягмар гарагт /2024.12.03/ БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёл дайны байдал зарлаж, энэхүү шийдвэрээ Умардыг дэмжсэн хүчнүүдийг устгах, Үндсэн хуульт дэг журмыг хамгаалах шаардлагатай хэмээн тайлбарласан. Сөрөг хүчний Ардчилсан нам Үндэсний ассамблейн төсвийн байнгын хороонд төсвийг танах тухай хуулийн төсөл өргөн барьж, улсын аудитор, ерөнхий прокурорт импичмент зарласны дараа Юн Сог Ёл дайны байдал зарлах шийдвэр гаргасан гэж Ёнхап агентлаг мэдээлжээ
Сэтгэгдэл ( 0 )