БНСУ-д бэлэн гоймонгийн борлуулалт 253.8 хувиар өсжээ

Я.Болор | Zindaa.mn
15 цагийн өмнө

БНСУ-д дайны байдал зарласны дараа ард иргэд нөөшилсөн бүтээгдэхүүн олноор худалдан авч, Telegram сүлжээг татах болсон тухай Ёнхап агентлаг дамжуулжээ.

Мягмар гарагийн орой гэхэд нөөшилсөн бүтээгдэхүүний борлуулалт 337.3 хувиар, бэлэн гоймонгийнх 253.8, савласан усных 141, болсон будааных 128.6, зай болон эмийнх 40 хувиар тус тус өсжээ.

Мөн Telegram нийгмийн сүлжээний хэрэглэгчдийн тоо огцом өссөн байна. Мессенжерүүд доголдож эхэлсэн тул ард иргэд төрөл садан, найз нөхөдтэйгөө холбоотой байхын тулд хилийн чанадад сервертэй Telegram сүлжээг татаж авах нь ихэссэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top