БНСУ-ын сөрөг хүчний зургаан нам Ерөнхийлөгч Юн Сог Ёлд итгэл үзүүлэх эсэх импичментийн төслийг Үндэсний ассамблейдаа өргөн барьсан тухай Ёнхап агентлаг мэдээлжээ.
Төсөлд сөрөг хүчний намуудын 191 гишүүн гарын үсэг зурсан байна. Юн Сог Ёлд итгэл үзүүлэх асуудлыг энэ сарын 6-7-нд санал хураалтаар шийдвэрлэх аж.
БНСУ-ын Үндэсний ассамблейн 300 судлын 108 нь ерөнхийлөгчийн “Иргэний хүч” нам хянадаг бөгөөд Юн Сог Ёлд импичмент үзүүлэхийн тулд гишүүдийн гуравны хоёрын санал шаардлагатай.
Сэтгэгдэл ( 0 )