БНСУ-ын Ерөнхийлөгчийг хууль хүчнийхэн шалгаж эхэлжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 12 сарын 06

БНСУ-ын хууль хүчнийхэн Ерөнхийлөгч Юн Сог Ёл дайны байдал зарласантай холбогдуулан түүнийг шалгаж эхэлсэн тухай тус улсын Үндэсний мөрдөн шалгах газрын захирал У Жон Су мэдэгджээ.

“Бид хууль, холбогдох процедурын дагуу шалгалт явуулж байна. Ийм хэрэг анх удаа гарсан тул хэргийг аюулгүй байдлын хэлтэст даалгасан байгаа” гэж У Жон Су онцолсон байна. Үүнээс өмнө сөрөг хүчний намуудын парламентын гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёл, батлан хамгаалахын сайд асан, армийн штабын дарга, дотоод хэргийн сайд зэрэг албан тушаалтнуудын эсрэг төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэнд буруутгасан албан ёсны мэдэгдэл тус газарт хүргүүлжээ.

Одоогоор прокурорын газар батлан хамгаалахын сайд асанд хилээр гарах хориг тавиад байна.

Үүнтэй зэрэгцэн эрх баригч “Иргэний хүч” намын тэргүүн Хан Дон Хун Ерөнхийлөгч Юн Сог Ёлын бүрэн эрхийг цуцлах шаардлагатай гэж мэдэгджээ. Тэрбээр Юн Сог Ёл дайны үеийн онц байдлын үеэр нэр бүхий улстөрчдийг баривчлах тушаал өгсөн болохыг ил болгов.

Сөрөг хүчний зургаан нам Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд өргөн бариад байгаа билээ. Импичментийн асуудлыг энэ сарын 7-нд хэлэлцэх хүлээлттэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top