Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбатыг ШҮҮХ ХУРАЛ хойшиллоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2025 оны 01 сарын 30

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбатад холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо.

Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 зүйлд зааснаар авлигын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн бөгөөд шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг өчигдөр буюу нэгдүгээр сарын 29-ний өдөр товлоод байсан юм.

Гэвч хуралд оролцох хяналтын прокурор гадаад улсад томилолттой гэх үндэслэлээр хурлыг ирэх  гуравдугаар сарын 12-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэжээ.

Тэрбээр өмнө нь Улсын ерөнхий прокурорын газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга болон АТГ-ын Мөрдөх байцаах хэлтсийн дарга, УЕП-ын дэргэдэх Мөрдөх байцаах албаны мөрдөн байцаагчаар ажиллаж байсан бөгөөд өнгөрөгч 2024 оны арванхоёрдугаар сард үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu