Цагаан ордон USAID агентлагийн хамгийн “утгагүй” зарцуулалтуудыг нийтэлжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 04

Цагаан ордон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн хамгийн “утгагүй” зарцуулалтуудын жагсаалтыг нийтэлжээ.

“Олон жилийн туршид тус агентлаг татвар төлөгчдийн өмнө тайлан тавьдаггүй байсан. Учир нь асар их мөнгийг ямар ч ач холбогдолгүй төслүүдэд зарцуулдаг байсан” гэж Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд онцолсон байна.

Тухайлбал, тус агентлаг “Аль Каида” бүлэглэлтэй холбоотой Сирийн босогчид, алан хядах бүлэглэлүүдтэй холбоотой ашгийн бус байгууллагад олон зуун мянган ам.доллар зарцуулсан гэж мэдэгдэлд дурджээ. Түүнчлэн, хилийн чанадад трансжендерүүдийн эрхийг хамгаалах төслүүдэд санхүүжилт олгосон байна. Жишээ нь Колумб улсад “трансжендер дуурь” тавихад 47 мянган ам.доллар, Перуд “трансжендер комикс” төсөлд зориулж 32 мянган ам.доллар олгожээ.

Америкийн татвар төлөгчдийн олон зуун сая ам.долларыг Афганистанд усжуулалтын суваг байгуулах, бордоо худалдан авахад зарцуулсан нь героин хар тамхины үйлдвэрлэлд ашиглагдаж байна гэж Цагаан ордны мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Ирландад “олон янз байдал, тэгш байдал, оролцоо” гэх бодлогыг дэмжих зорилго бүхий мюзиклд зориулж тус агентлаг 70 мянган ам.доллар шилжүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бодит байдал(66.181.191.120) 2025 оны 02 сарын 05

Энэ чинь харин манай төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хурган дарга нараас туршлага судлаагүй байгаа? эсвэл эсрэгээрээ байж ч болох юм!

0  |  0
Top