Илон Маск: USAID агентлаг гэж байх ёсгүй

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 03

АНУ-ын төрийн удирдлагын үр ашгийг дээшлүүлэх яамны тэргүүн Илон Маск АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийг /USAID/ оршин тогтнох ёсгүй гэмт байгууллага хэмээн шүүмжилжээ.

Тэрбээр USAID агентлагийг Америкийг үзэн яддаг зүүний үзэлтэй марксистуудын үүр уурхай хэмээн өмнө нь мөн мэдэгдэж байсан билээ.

Энэ сарын 2-нд Украинд тусламж үзүүлж буй USAID агентлагийн Х сүлжээний аккаунт болон албан ёсны цахим хуудас хаагдсан байв. Шалтгаан нь одоогоор тодорхойгүй байна. Ройтерс агентлаг Доналд Трампын засаг захиргаа тус агентлагийн хяналтыг Төрийн департаментад шилжүүлэх тухай шийдвэртэй холбоотой байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлжээ.

2022 оноос хойш USAID агентлаг Украинд 7.6 тэрбум ам.долларын хүмүүнлэгийн тусламж хэлбэрээр олгожээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн Гантулга (202.179.26.21) 9 цагийн өмнө

Ашгүй манайхаас бас зайлах юм байна

4  |  1
Top