Газын зурвасын талаар ямар ч шийдвэр гаргах ёсгүй гэж мэдэгджээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 02 сарын 07

Палестины үндэсний засаг захиргааны зөвшөөрөлгүйгээр Газын зурвасын талаар ямар ч шийдвэр гаргах ёсгүй гэж Палестины эрх баригчдын алба ёсны төлөөлөгч Набиль Абу Рудейна телевизийн Al Arabiya сувгаар ярихдаа мэдэгджээ.

“Палестины удирдлагын зөвшөөрөлгүйгээр Газын зурвасын талаар ямар нэгэн үйлдэл хийх ёсгүй. Бид Трампын саналыг олон жилийн өмнө няцааж байсан бөгөөд одоогийн саналыг нь ч няцааж байна. Газын зурвас худалдагдахгүй, арилждаг зүйл ч биш” гэж Абу Рудейна онцолсон байна. “Палестины дотоод асуудлыг түр хойш нь тавих хэрэгтэй. Одоо тулгамдаад байгаа асуудал нь Палестины эрс үзэлт ХАМАС хөдөлгөөнд биш, харин Газын зурваст байгаа юм. Биднийг хоёрдогч асуудлуудыг шийдвэрлэхэд татан оролцуулаад байна. Гол асуудал нь Палестины ард түмний эрхийг хангах, аймаглан устгах энэ түрэмгийллийг зогсоох, дахин үргэлжлэхээс сэрэмжлэх, Израилын цэргийг гаргах, хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлэхэд оршино” гэж тэр хэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu