1990-ээд оны үед Доналд Трампын ажил төрөл бүтэлгүйхэн байхад тэрбээр мөнгө яаралтай олохын тулд өөрийн 85 м урт “Trump Princess” хөлгөөр Азийг зорьж байв. Нью Йоркийн үл хөдлөх хөрөнгийн хатуу харгис ертөнцөд Доналд Трамп Тавдугаар авеню дахь тэнгэр баганадсан барилгаасаа Токио хэрхэн Америкийн брэндүүд, Рокфеллер төв зэрэг алдарт объектуудыг худалдан авч буйг ажиглан зогсож байлаа. Тэр үед Америкийн холбоотнуудтайгаа харилцах харилцаа, худалдааны талаар өөрийн гэсэн ойлголтыг төлөвшүүлж, импортын татварын талаарх бодол түүнээс салахаа больжээ.
“Тэр Японд туйлын таагүй ханддаг байсан” гэж “Trump Organization” компанийн дэд ерөнхийлөгч асан Барбара Рес ярьсан байдаг. Түүний хэлснээр, тэр япон бизнесменүүдийг суутан гэж хэлэхийг атаархангуй ажигладаг байсан. Түүнд Америк холбоотондоо үзүүлж буй цэргийн тусламжийн оронд хангалттай хариу авахгүй байна гэж үздэг байсан. Японы бизнесменүүдтэй гэрээ байгуулахад хэцүү байна гэж гомдоллоно.
“Бусад улс орон АНУ-ыг шулж байгааг харахаас залхаж байна” гэж 1980-аад оны сүүлээр Ларри Кингийн ток шоуд оролцохдоо хэлж байжээ. Тэр л үед өөрийгөө ерөнхийлөгчид нэр дэвших боломжит хувилбар хэмээн анх мэдэгдсэн.
1987 онд “Гэрээ байгуулах урлаг” номдоо бизнесийнхээ философийг дөнгөж хуваалцсан Доналд Трамп Америк даяар цацагдсан ярилцлагадаа АНУ-ын худалдааны бодлогыг шүүмжлэв. Опра Уинфритэй хийсэн сонирхолтой ярилцлагынхаа үеэр тэр гадаад бодлогыг өөрөөр явуулж, холбоотнуудыгаа АНУ-д шударгаар төлбөр хийдэг болгоно гэж ярьж байжээ. Япон улс АНУ-ын зах зээл дээр дэмпинг хийж байхдаа эх орондоо бизнес хийх боломж олгохгүй байгаа нөхцөлд чөлөөт худалдаа байхгүй гэж онцолж байлаа.
Дартмут коллежийн түүхийн тэнхимийн дэд профессор Женнифер Миллерийн ярьснаар, тэр үед Япон ялангуяа ахуйн цахилгаан хэрэгсэл, автомашин үйлдвэрлэлийн салбарт АНУ-тай өрсөлдөж байв. АНУ-ын үйлдвэрүүд хаалгаа барьж байхад зах зээл дээр Японы шинэ брэндүүд гарч ирж байсан бөгөөд Япон улс АНУ-ыг түрүүлж, дэлхийд эдийн засгаараа тэргүүлнэ гэж шинжээчид үзэж байлаа.
Опрагийн шоуд оролцохоосоо өмнө Трамп АНУ-ын гурван томоохон сонинд ил захидлаа нийтлүүлэхэд 100 мянга орчим ам.доллар зарж байжээ. Япон болон бусад улс орон АНУ-ын олгосон боломжийг олон арван жил ашигласаар ирсэн. Батлан хамгаалахдаа асар их зардал төвөггүйхэн гаргах боломжтой япончууд урьд өмнө байгаагүй ашигтай, хүчтэй эдийн засгийг бий болгосон. Тиймээс эдгээр баян улс орнуудад татвар ногдуулах нь зүй ёсны шийдвэр хэмээн бичиж байжээ. “Дэлхий даяараа Америкийн улс төрчдийг шоолж байна. Бид бидэнд туслахгүй холбоотнуудынхаа бидэнд хэрэггүй газрын тосыг тээвэрлэж буй хөлөг онгоцнуудыг хамгаалж байна” гэж бичиж байжээ.
Женнифер Миллерийн онцолсноор, энэ захидал Трампын гадаад бодлогын асар хүчтэй өмнөтгөл болсон. “Тариф нь түүний үзэл баримтлалд нийцээд зогсохгүй бусад улс оронд шахалт үзүүлэхийн тулд сүрдүүлэх хэрэгсэл учир Трампт тариф таалагддаг” гэж Миллер онцлон тэмдэглэсэн байна.
Рейганы засаг захиргааны үед Япон улстай яриа хэлэлцээ хийж байсан АНУ-ын талын тэргүүн асан Клайд Престовиц АНУ-ын тэр үед ч өнөөдөр ч тулгарч буй гол асуудал нь шударга бус худалдааг шүүмжилдэг ч үйлдвэрлэлийн стратегийн бодлого үгүйд оршдог гэж үзэж байна. Японы өсөлттэй холбоотой санаа зовнил аажмаар намжиж, өдгөө тус улсын АНУ-ын холбоотон болсон. Харин түүний оронд Хятад улс өдгөө АНУ-ын хамгийн хүчтэй, хатуу өрсөлдөгч болоод байгаа билээ.
Энэ долоо хоногт Трамп Японы Ерөнхий сайдыг Цагаан ордны дугуй танхимд хүлээн авч, уулзсан. Гэвч Доналд Трампын гол философи хэвээр үлдсэн. Тэр тарифыг бусад улсад дарамт шахалт үзүүлж, зах зээлийг нь нээх, худалдааны алдагдлаа багасгах гол хэрэгсэл гэж үзсээр байгаа.
“Тэр өөрийг нь сонсоход бэлэн хэн бугайд ч энэ талаар л ярьдаг. 40 жилийн турш ярьж байгаа. Энэ бол олон улсын худалдааг харах бодит өнцөг гэж хэлэх нь зүйтэй” гэж Америкийн бизнесийн хүрээлэнгийн эдийн засагч Майкл Стрейн ярьжээ.
Түүний хэлснээр, оюутан залуус Трампын эдийн засгийн бодлогыг дэмжлэг. Тэдний ойлголт буруу гэж итгүүлэхэд хүнд. Хэдийгээр тэр чөлөөт худалдааг дэмждэг бүгд найрамдахчуудын үзэл бодлыг эрс өөрчилсөн ч бусад хууль тогтоогч, бизнесмен, эдийн засагчдыг ятгаж чадсан гэдэгт Стрейн эргэлзэж байна. АНУ-ын эдийн засагт хамгийн төгс нөхцөл байдал нь зөвхөн АНУ-д үйлдвэрлэх боломжгүй бараа, бүтээгдэхүүнийг импортлох явдал, худалдааны алдагдлын хэмжээ нь бодлогын амжилтын үзүүлэлт гэсэн Трампын бодлоготой тэд санал нийлдэггүй.
АНУ-ын холбоотнуудын бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан тарифыг нэмэгдүүлнэ гэж сүрдүүлснээр бизнест оруулах хөрөнгө оруулалтыг бууруулах, олон улсын эвслүүдийн хүчийг сулруулах аюултай гэж Стрейн үзэж байна.
Трампын эхний бүрэн эрхийн хугацаанд Үндэсний эдийн засгийн зөвлөлийн ерөнхий эдийн засагчаар ажиллаж байсан Жозеф Лаворна ярихдаа, хэтэрхий их анхаарлыг татварт хандуулахдаа Трампын зорьж байгаа тэр ерөнхий дүр зургийг ойлгохын тулд хангалттай арга хэмжээ аваагүй гэжээ. Түүний хэлснээр, ерөнхийлөгч үндэсний аж үйлдвэрлэл, ялангуяа өндөр технологийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэхийг хүсэж байна.
Ерөнхийлөгчийн засаг захиргаа тариф, илүү хямд эрчим хүч, илүү бага аж ахуйн нэгжийн татварын тусламжтай АНУ-д аль болох олон корпорацыг татна гэж үзэж байна. Трамп ерөнхийлөгч бизнесмен хүний хувьд чөлөөт худалдаа нь онолын хувьд сайхан ч бодит ертөнцөд бидэнд шударга худалдаа, өөрөөр хэлбэл ижил тэгш тоглоомын дүрэм хэрэгтэй гэсэн чухал зүйлийг ойлгож байна гэж Лаворна үзэж байна. Доналд Трампын зөв гэдэгт Лаворна итгэлтэй байна. Бүгд найрамдах намын цөөн гишүүд ерөнхийлөгчийн эсрэг ил тод байр сууриа илэрхийлж байсан. Учир нь тэр өөрийнх нь хөтөлбөрийг үнэнчээр дагахыг хүсдэг. Гэсэн хэдий ч чимээгүй байхыг илүүд үзсэн хэсэг нь үнийн өсөлт тэдний сонгогчдод нөлөөлнө гэдгийг ойлгож, Трампыг хайртай тарифаараа бүхнийг нураахгүй байхыг ятгаж дөнгөнө гэж найдаж байна.
Сэтгэгдэл ( 3 )
ANUSDI80955877
ANUSDI80955877
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n