-Ядарсан энгийн иргэн болохоор амь нас нь хамаагүй гээд орхиж байгаа Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдолтой байна-
2025 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Улаанчулуутын хогийн цэгээс ухаангүй олдож, ГССҮТ-д хүргэгдэн очоод, амь насаа алдсан иргэн Б-гийн ар гэрийнхэн манай редакцид хандлаа. Талийгаачийг эмнэлэгт хүргэгдэн, ухаангүй байх хугацаанд ар гэрт нь мэдэгдэлгүй гурав хоносон байсан ба уг хэрэгт холбоотой байж болзошгүй, эд мөрийн баримт, мэдээллийг мөрдөгч шалгалгүй орхигдуулж, шаардлагатай гэрчүүдээс мэдээлэл авалгүй өнөөдрийг хүртэл хэргийг удаашруулж байгаад гомдолтой байгаагаа илэрхийллээ.
-Юуны түрүүнд танай гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Энэ явдал хэрхэн эхэлсэн тухай ярихгүй юу?
-Манай нөхөр Б нь нэгдүгээр сарын 20-ны үеэр хөдөө самарт явлаа гээд гарсан.
Түүнээс тав хоногийн дараа нэгдүгээр сарын 25-ны өдөр Улаанчулуутын хогийн цэг орчмоос бие нь муудсан байхдаа олдож, 103-аар ГССҮТ-д очсон байгаа юм.
Эмч нарыг ирэх үед манай нөхөр ухаантай байгаад өөрийнхөө овог нэр, регистерээ хэлээд түргэний машинд ороод ухаан алдсан байсан. Хамгийн гол нь овог нэрээ хэлсэн байсан учраас гэмтлийн эмч нар стор /хэвтэн эмчлүүлэгчийн түүх/ нээгээд эмчилгээ эхэлсэн байсан.
Ухаангүй очсон хүнийг Гэмтлийн эмнэлгийн цагдаа нь ар гэрийг нь олох, эсвэл шуурхай албанд мэдэгдэх ч юм уу арга хэмжээ авах ёстой байсан. Аль шатанд нь алдаа гарсан юм бид нарт гурав хоног ямар ч хэл дуулгаагүй.
Ингээд 27-ны орой 18.23 цагт Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Ахлах дэслэгч н.Дэлгэрсайханаас надад дуудлага ирсэн. Би эмнэлэгт яваад очиход 19.00 цагт манай хүнийг бурхан болсон гэж хэлсэн. Бид нар талийгаачтайгаа уулзаж ч чадаагүйдээ гомдоллоод байгаа байхгүй юу.
Хэрвээ амьд үед нь уулзсан бол, ийм зүйл тохиолдсоныг нь бид нарт эртхэн мэдэгдсэн бол аргаа олоод асаргаа сувилгаа гээд бид хэд амьдрах байсан.
-ГССҮТ-т цагдаагийн алба хаагч ажилладаг. Тухайн цагдаа өвчтөний ар гэрийнхэн мэдээлэл хүргэх, харьяа дүүрэгт мэдэгдэх үүрэгтэй. Та энэ талаар цагдаагаас тодруулсан уу?
-Эмчлэгч эмч н.Бямбаа нь Гэмтлийн эмнэлгийн н.Тулга цагдаад “Энэ хүний зүрх зогсох гээд байна аа, ар гэрийг нь хурдан олох хэрэгтэй байна” гэж хоёр удаа хэлж байсан байгаа юм.
Харин би цагдаагаас асуухаар холбогдож чадаагүй гэсэн. Үгүй шүү дээ. Би болон нөхрийн маань ах дүү нь тэр хугацаанд бүгд л байсан. Гэхдээ бид нартай хэн ч холбоо бариагүй. Мөн манай нөхөртэй хамт байсан найз нөхөд гээд байгаа хүмүүс нь өөрсдөө 103 руу дуудлага өгч, эмнэлэг рүү явуулсан мөртлөө бас л бид нарт хэлээгүй.
Бид нарын бүгдийнх нь дугаарыг мэднэ, гэр мэднэ, танина. Гэтэл эд нар яагаад хэлээгүй юм. Өөрсдийнхөө хэргийг нуун далдлах гэж байсан ч юм уу.
-Талийгаачийн өмсөж явсан хувцсыг сольсон байсан гэсэн. Энэ талаар юу гэх вэ?
-Сонгинохайрхан дүүргийн 40-р хороо Улаанчулуутын наад талд байдаг “Зээл” гэдэг газрын орчмоос нөхрийнхөө гэрээсээ гарахдаа өмсөж явсан цэвэрхэн хувцас, цүнх, бичиг баримтуудыг нь айлаас олсон.
Харин манай нөхөрт өөрийнх нь хувцсыг биш муу хувцас өмсгөж хогийн цэг дээр орхисон байсан.
Манай нөхрийг зодож цохиод бие нь муудангуут хувцсыг нь солиод, хогийн цэгт хаясан байх. Тэрнээс манай нөхөр тогооч хийдэг, хэзээ ч тэр “Хогийн хар”-руу /Улаанчулуутын хогийн цэгийг нэрлэж байна/ гарч үзээгүй, тийм хүн байсан.
-Эмнэлэгт хүргэгдэхэд таны нөхрийн бие гэмтэлтэй байсан уу. Үхлийн шалтгааныг эмч нар юу гэж тайлбарласан бэ?
-Улаанчулуутаас олдохдоо манай нөхрийн дээд доод уруул нь сэтэрчихсэн, хамар нь шалбарч, гарын алга нь зулгарсан, доод бие нь хөх няц болсон байсан. Анх хүлээж авсан Гэмтэлд хүлээж авсан н.Наранхүү эмч “Энэ бол гадны нөлөөтэй, тархи нь бяцарчихсан ирсэн. Аврах боломж байгаагүй. Хагалгааны заалт байсан бол бид нар тухайн үед нь ар гэртэй гэргүй хагалгаа орчихдог. Хагалгааны заалт байгаагүй, тархи шаантагласан, хавагнасан байсан” гэж хэлсэн.
Харин шүүх шинжилгээний эмнэлгийн дүгнэлт болохоор “Гавал бяцраагүй. Онош нь тархины харвалт” гэж гарсан. Үнэхээр тэр харвалт байсан бол ямар ч хууч өвчингүй залуу хүн яг юунаас үүдсэн юм, ямар тохиолдолд гардаг онош вэ гээд ямар ч тодорхой тоймгүй хариу өгсөн.
-Энэ хэргийн шалгалтын ажиллагаа ямар хэмжээнд явж байгаа вэ. Та бүхэнд танилцуулсан зүйл бий юу?
-СХД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Ахлах дэслэгч н.Дэлгэрсайхан манай нөхрийн хэрэг дээр маш муу ажилласан.
Ерөөсөө хэрэг мөрдөлт явагдаагүй. Би өөрөө гэрчээ олсон. Манай нөхрийг зодсон байх магадлалтай хүний хамтран амьдрагч У гэдэг хүн надад “За эгч нь гэрч болъё оо. Танай нөхрийг ... зодсон, би цагдаад очно” гэж хэлээд уулзахаар болтол эргэж яриад “Нөгөө хэд чинь арьсаа хамгаалаад бөөн юм болж байна” гээд холбогдохгүй алга болсон.
Тэгэнгүүт би мөрдөгч дээр очоод, бид хэд гэрчээ олсон, хамгаалаад, энэ хүнээс мэдээлэл аваад өгөөч гэхэд “За яах гэсэн юм, юу хэлэх гэсэн юм” гээд өрөөндөө ч оруулаагүй, бичиж тэмдэглэж ч аваагүй үл тоосон. Одоо ч гэрчээс мэдүүлэг аваагүй.
Дараа нь манай нөхрийн хувцас олдсон айлд очоод, хамт байсан ийм ийм хүнээс мэдүүлэг аваад, тэр газарт үзлэг хийгээд өгөөч ээ гэхэд юу ч хийгээгүй.
Ядарсан энгийн ард иргэд болохоор тэр хүний амь хамаагүй, ингээд л орхиж байгаад би ахлах дэслэгч н.Дэлгэрсайхан, СХД-ийн Цагдаагийн ннэгдүгээр хэлтсийнхэнд би тэр чигт нь гомдолтой байна.
Одоо энэ цагдаа солигдоод н.Энх-Амгалан гэдэг хүн дээр шилжсэн. Би нөхрийнхөө хэргийн үнэн мөнийг тогтоох хүртэл, би хэдэн жил ч хамаагүй явна гэж дотроо бодож байгаа.
Яагаад гэвэл энэ бол маш илт гадны нөлөөтэй хэрэг.
-Шүүх шинжилгээгээр тухайн үед талийгаач хэд хэдэн хүнтэй байсан гэлээ. Тэд хамтдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс үүдэж, маргасан байх магадлал байгаа болов уу?
-Шүүх шинжилгээгээр манай нөхөр архи уугаагүй гэж гарсан. Гэсэн ч маргаан болсон нь тодорхой байсан. Манай гэрийн эд зүйлс хагарч бутарсан байсан. Мөн танихгүй эмэгтэй хүний гутал олдсон. Одоо ч хэнийх гэдгийг тогтоож өгөөгүй. Дэнжийн мянга дахь гэрт хувцасны шүүгээ цус болсон мөн хэд хэдэн эд зүйлс гэрээс алдагдсан байсан.
-Гэрээс чинь зарим эд зүйл алдагдсан, эмх замбараагүй болсон байсан гэсэн. Тухайлбал ямар эд зүйлс алдагдсан юм бол?
-Манай дэнжийн мянгийн гэрт шкафны нүүр, орны бүтээлэг тэр чигтээ цус болсон байсан. Би гэртээ очиж үзлэг хийлгэмээр байна, тэр цуснаас шинжилгээ дээж өгье гэхэд аваагүй. Одоо тэр чигтээ байж байгаа.
Дээрээс нь манай нөхрийн дунд гарын мөнгөн аяга байхгүй болсон. Тэгэнгүүт нь би аягыг хайгаад ломбарданд тавьсан байхыг олсон ч манай нөхрийн нэрээр биш өөр хүний нэрээр барьцаанд тавьсан байсан. Гэтэл манай нөхрийн ажил явдал дууссаны дараа ломбарднаас тэр аягийг авсан байна. Харин хэн тавьсан бэ гэдгийг ломбард бидэнд хэлж өгөөгүй. Цагдаа л олж мэдэх боломжтой.
Мөнгөн аяга бол манай нөхрийн хэрэгтэй шууд холбоотой. Тэр аягийг барьцаанд тавьсан хүмүүс энэ хэрэгтэй холбогдож байна аа, энэ аяганаас болж маргаан зодоон үүссэн байх магадлалтай гээд цагдаадаа хэлсэн ч тоогоогүй. Бичгээр ч хүсэлт гаргасан одоо хүртэл шалгаагүй л байна.
-Цаашид та бүхэн ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна?
-Ер нь манай нөхөр Улаанчулуутын хогийн цэгээс муу хувцастай олдчихсон, энэ муу ар гэргүй архичин байна гэж бодоод бид нарыг хайгаагүй ч юм уу яагаад ингэж удааширсан юм мэдэхгүй.
Нэгдүгээр сарын 25, 26, 27-ны өдөр гээд 60 хэдэн цаг өнгөрч байхад цагдаа яагаад бид нарыг олоогүй юм. Ядаж бид нар амьд дээр нь уулзчихсан бол өнөөдөр арай өөр байх байлаа.
Гэтэл анх гэмтэлд хүлээж авсан эмч нар нь “Энэ бол гадны нөлөөтэй. Явж ийм болгосон хүнээ ол” гэж байхад шүүхийн шинжилгээний эмч нь зүгээр харвалт гэж дүгнэж байна.
Хэрвээ тархи нь бяцраагүй ирсэн бол Гэмтлийн эмч нар яагаад авраагүй юм? Хэрвээ тархи нь бяцарсан, хагалгаа хийх боломжгүйгээр нас барсан бол шүүх шинжилгээ яагаад худлаа дүгнэлт гаргаж байгаа юм. Бид нар хаана алдаа гарсныг мэдэхгүй ч маш их гомдолтой байна.
Ингэж байгаад хэргийг хаах вий, цаашдаа бид нар шиг энгийн хүмүүс хэргээ үнэн зөвөөр шийдвэрлүүлж чадалгүй хохирсоор үлддэг жишиг тогтох вий гэдгээс эмээж байна. Гадаадад нас барсан охиныхоо араас С.Шаарийбуу гуай 17 жил явсан. Би монголдоо юм чинь нөхрийнхөө хэргийн үнэн олдох хүртэл хэдэн ч жил явж чадна гэж бодож байна.
Сэтгэгдэл ( 15 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n
Araichdee tsagdaa nar ni shalgaad ogch boldoggui yum bhdaa yaltachgui ter nzuudaas ni gartsgui aimaar yumaa amidrahd unendee batalgaagui aimaar niigem boljeee
Нохойнууд өөрсдийгөө өмгөөлхөөс өөр хэрэг шалгахаа болсон гэдгийг зарлы.бас ашиггүй хэргийг шууд хаадаг.хэргийн үнэнг олы гэвэл мөнгөө тултал өг
Латиндаа оръё Юун босоо Монгоо \n\n\n
Эмнэлэгийн нэг том алдаа байдаг истори нээнэ гэж цаг бардгаа болих. Хоцрогдсон истори нээх нь. Хэвтүүлж эмчилгээ эхэлсэн хойноо л нээх. Хятадад шууд л бугуйнд зүүлт зүүлгээд л эмчилгээнүүд эхэлдэг шүү. Сувилагч эмч нар хурдтай ажиллана.
tsagdaa nar yaaj ajillaad bgaan be novshiin ym be.shalgaad ar geriinh n setgeliig baga ch bolov taitgaruulaach.baltuushaa hiigeed bdgiin
tsagdaa nar yaaj ajillaad bgaan be novshiin ym be.shalgaad ar geriinh n setgeliig baga ch bolov taitgaruulaach.baltuushaa hiigeed bdgiin
SADAR SEXSEER VANXANDI80955877BOOWN XXNO
Mini saixan nziig tvmen medne xaana ch xendch tus demtei sain zaluu bsn daa.vnen uchir tailagdtal yawax xeregtei.xaixramjgvi tsagdaa emch nart ch gsn vrgeljluulen gomdoloo gargaarai
Ene vneheer haramsmaar ym bolsonshv muu nz mne hvnd baitguia horhoot ch horgvi hvnleg hvn baisan tanidag meddeg hvn n heniich omno helnede sain hvn mundag hvn baisaniig n
Ene vneheer haramsmaar ym bolsonshv muu nz mne hvnd baitguia horhoot ch horgvi hvnleg hvn baisan tanidag meddeg hvn n heniich omno helnede sain hvn mundag hvn baisaniig n
Ene vneheer haramsmaar ym bolsonshv muu nz mne hvnd baitguia horhoot ch horgvi hvnleg hvn baisan tanidag meddeg hvn n heniich omno helnede sain hvn mundag hvn baisaniig n
Ene vneheer haramsmaar ym bolsonshv muu nz mne hvnd baitguia horhoot ch horgvi hvnleg hvn baisan tanidag meddeg hvn n heniich omno helnede sain hvn mundag hvn baisaniig n
Ийм хүмүүст ар гэр ах дүү хайгаад хайгаад олдодгүйшдээ. Хөөрхий нөгөө муу нэртэй эмнэлэг цагдаа 2 ноцолдсоор бгаад л дуусдаг. Үхсэний дараа түмэн хүн гарч ирээд бөөн гомдол хэл ам хийдэг. Дуудаад дуудаад ирдэггүй хүмүүс ч байдаг. Ажилаа хийгээд аль чадахаараа угааж цэвэрлээд арчилж тойлж байсан хүмүүс буруутан болдог олон жишээ байнаа.