Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд стратегийн ордуудын 34-50 хүртэлх хувийг төр эзэмшилдээ авч, орлогыг “Баялгийн сан”-д төвлөрүүлэх ажил эхлээд гурван сар өнгөрч байна. Ингэхдээ тухайн ордын хайгуулыг улсын төсвөөр хийсэн эсэхээс шалтгаалж төр эзэмших хувь хэмжээ яригдах бөгөөд өнөөдрийн байдлаар 10 гаруй орд эзэмшигчтэй Засгийн газрын БЭТ уулзалт хийжээ.
Хэлцэл хийх талуудын зүгээс эхний ээлжинд стратегийн ордуудыг эрэмбэлэн, шат дараатай төрд авах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдээд байгаа аж.
Дээр дурдсанчлан тухайн ордын хайгуулын зардал хаанаас гарснаас шалтгаалж төрийн эзэмшлийн хувь хэмжээ яригдана. Тиймээс эхний ээлжинд улсын төсвөөр хайгуул хийгдсэн ордуудтай хэлэлцээ хийхээр зорьж байгаа ч зарим ордууд хувь хэмжээ дээр санал нэгдэхгүй байгаагийн улмаас ажил удаашралтай байгаа гэдэг мэдээлэл байна.
Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг хамгийн олон жил ашиглаж буй “Эрдмин” ХХК-ийн ордын хайгуулыг анх улсын төсвөөр хийсэн. Гэвч хэлцэл хийх шатанд Засгийн газрын эзэмшиж байсан 26 хувийн хувьцааг хууль бусаар шилжүүлсэн гэдэг маргаан гарч ирснээр хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа юм.
Маргаан дагуулаад буй 26 хувийн хувьцааны шилжилтийг он цагийн дарааллаар авч үзвэл:
Тэгвэл өнөөдрийн байдлаар “Эрдмин” ХХК-ийн хувьцааг АНУ-ын хөрөнгө оруулалттай “R C M Inc” 58.5 хувь /Гэвч уг компани нь дотоод болон гадаадад ямар нэг бүртгэлгүй байдаг бөгөөд оффшор бүстэй холбогдсон мэдээллүүд бий/, “Эрдэнэт үйлдвэр" УБҮ 25 хувь, "МИКО Холдинг" ХХК 10 хувь, Монгол Улсын иргэн Ж.Дамдинжав 6.5 хувийг тус тус эзэмшиж байна.
Харин дээр дурдагдсан “Мико холдинг” нь тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн захирал агсан Ш.Отгонбилэгийн эхнэр Д.Туяагийн нэр дээр бүртгэлтэй байдаг.
Ингээд эцсийн өмчлөгчийн мэдээллээс дээш хөөж үзвэл, “Эрдмин” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн өөрчлөлтүүд нь хууль ёсны дагуу явагдсан эсэх нь эргэлзээтэй бөгөөд “Эрдмин” ХХК-тай холбоотой олон хууль бус үйлдэл байх магадлалтай учир хууллийн байгууллага нарийвчлан шалгах шаардлагатай гэж үзэж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )