Өмнөд Солонгосын реппэр Dj Koo эхнэр Барби Сюгээ алдсанаасаа хойш 12 орчим кг жин хасаж, өдөр бүр уйлсан хэвээр байгаа тухай Тайванийн Sohu сайтад мэдээлжээ.
Тайванийн алдарт жүжигчин Барби Сю өнгөрөгч хоёрдугаар сарын 2-ны өдөр уушгины хатгалгаа өвчний улмаас Япон улсад таалал төгссөн билээ. Талийгаачийг эх оронд нь оршуулах ёслол өнгөрсөн сард болж өнгөрсөн. Энэ тухай Sohu.com дээр "Барби Сюгийн чандрыг нутаглуулснаас хойш Dj Koo олны өмнө гараагүй. Тэрээр 12 орчим кг жин хасаж, өдөр бүр уйлсан хэвээр байгаа тухай эх сурвалж мэдээлсэн.
DJ Koo-ийн уй гашууг нимгэлэхийн тулд Барби Сюгийн дүү Ди Ху болон бусад гэр бүлийнхэн нь долоо хоног бүр түүнтэй хамт хооллодог. Тайваньд түүний хажууд ганц найз нь л байгаа. Өөр ойр донто, гэр бүлийнх нь хүн байхгүй байсан учраас тэрээр асар их уй гашууг ганцаар тэвчсэн" гэжээ.
Одоогоор бүх үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа Dj Koo талийгаач эхнэртээ зориулж хөшөө босгох ажилд бүх анхаарлаа хандуулж байгаа аж.
Сэтгэгдэл ( 5 )
Daanch ih haramsaltai yavdal bolson bolohoor davan tuulahad hetsuu bga l da argagui.bi medee unshaad uilchihlaa
Хүний хэрэгт дурлаж уншчихаад бас хэрүүл доор нь бичих. \nБи ийм хайрыг биширдэг. Тун цөөн мэдрэмжтэй хүмүүс л үнэнч байдаг юмөө. Ихэнхи нь хөлдүү, хаашаа орсон гарсан, хэнтэй суусан салснаа ч мэдэхгүй мэлэн. Үхэнгүүт нь өөр авгайруу гүйнэ, зарим нь эхнэрээ алчихдаг… тэгэхээр тийм хүмүүст бол нулимс хайр санах, дахин уулзахгүй учрал байсан эсэх огт хамаагүй, ойлгохчгүй.
Ингэж их мэдээлэл цацахаа больчих оо. Шал дэмий. харин ч бүр итгэмээргүй санагдчихлаа
Ингэж их мэдээлэл цацахаа больчих оо. Шал дэмий. харин ч бүр итгэмээргүй санагдчихлаа
Тайваньд бас нэг Таж Махал босох нь л дээ