АНУ болон Ираны төлөөлөгчид дөрөвдүгээр сарын 12-нд Оманд уулзаж магадгүй гэж The New York Times сонины сурвалжлагч мэдээлжээ.
“АНУ болон Ираны төлөөлөгчид ирэх бямба гарагт Оманд шууд бус яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа тухай Ираны өндөр түвшний гурван түшмэл надад ярьсан. Эхний үе шат амжилттай болсон тохиолдолд Ираны эрх баригчид шууд яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа АНУ-ын засаг захиргаанд мэдэгдсэн аж” гэж сурвалжлагч Х хуудастаа бичсэн байна.
Америк, Ираны албан ёсны төлөөлөгчид зөвлөлдөж байгаа тухай АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп мэдээлж байсан бөгөөд цөмийн хөтөлбөрийн асуудлыг яриа хэлэлцээний замаар зохицуулахыг Вашингтон илүүд үзэж байгааг тэмдэглэсэн юм.
“АНУ болон Ираны эрх баригчдын яриа хэлэлцээ бүтэлгүйтэн нурах нь Ираны хувьд туйлын таагүй үр дагавартай байх бөгөөд тус улсад томоохон аюул нүүрлэнэ. Иран цөмийн зэвсэгтэй байж болохгүй” гэж Доналд Трамп Цагаан ордонд Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзахдаа мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )