Иран, АНУ-ын зургаа дахь удаагийн яриа хэлэлцээ Оманы нийслэлд энэ сарын 15-нд болно гэж Ираны гадаад хэргийн яамны төлөөлөгч Исмаил Багаи мэдээлжээ.
Тус хоёр улс Оманы зуучилснаар Ираны цөмийн асуудлаар таван удаагийн яриа хэлэлцээ хийгээд байна. Хамгийн сүүлд Ром хотноо тавдугаар сарын 23-нд талууд уулзсан билээ.
Ираны гадаад хэргийн сайд Аббас Арикчигийн мэдэгдсэнээр, Оман яриа хэлэлцээнд дэвшил гаргахад дөхөм болох механизмыг санал болгосон бөгөөд 1-2 удаагийн хэлэлцээний дараа ийм дэвшилд хүрэх боломжтой гэжээ.
Үүнтэй зэрэгцэн хоёр улсын хоорондын сөргөлдөөн сүүлийн үед дахин хурцдаад байна. АНУ Иранаас уран баяжуулахаас татгалзахыг шаардсан бол Ираны тал эл шаардлагыг няцааж, Вашингтоны зүгээс уран баяжуулах технологиосоо татгалзахыг шаардвал тохиролцоонд хүрэх боломжгүй гэж мэдэгдсэн юм. Ингэхдээ Ираны тал уран баяжуулалтын түвшинг бууруулах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд цөмийн хөтөлбөр нь энхийн зорилготойг батлахын тулд олон улсын хяналтыг оруулахад бэлэн гэдгээ мэдэгдэж байв.
Сэтгэгдэл ( 0 )