АНУ Ойрх Дорнодоос дипломат, цэргүүдээ татаж байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 12

 

Вашингтоны засаг захиргаа аюулгүй байдлын үүднээс Ирак дахь элчин сайдын яамны зарим ажилтнууд болон цэргийн алба хаагчдын гэр бүлийн гишүүдийг татах шийдвэр гаргасан тухай АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгджээ.

Израилын тал Ираны цөмийн объектуудад цохилт өгнө гэж Вашингтон болгоомжилж байна. Axios порталын мэдээллээр, Доналд Трамп энэ сарын 9-нд Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай утсаар ярихдаа, ийм алхам хийхгүй байхыг анхааруулсан байна.

Лхагва гарагт Ираны батлан хамгаалахын сайд Азиз Насирзаде дайн эхэлсэн тохиолдолд Ираны тал Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн баазуудад цохилт өгнө гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu