Европт тоглож буй Азийн шилдэг хөлбөмбөгчид

Админ | Zindaa.mn
2025 оны 04 сарын 10

Европын лигт тоглож буй Ази тивийн шилдэг төлөөлөгчдийг танилцуулжээ.

Сон Хын Мин (Өмнөд Солонгос, Тоттенхэм Хотспур)

Сүүлийн 10 жилийн турш Солонгос довтлогч Английн Премьер лигийн багийн тэргүүлэгчдийн нэг байсаар ирсэн бөгөөд Европын тэмцээнүүдэд тогтмол оролцдог. Үүнээс өмнө Сон Хын Мин Германы Бундеслигт Хамбург болон Байерн клубүүдэл амжилттай тоглож байв. Тэрбээр Тоттенхэмийн бүрэлдэхүүнд нийт 437 тоглолтод оролцож, 172 гоол оруулаад байгаа ба энэ амжилтаа үргэлжлүүлэхээр зорьж байна. Тоттенхэмийн зүгээс түүнд бүрэн итгэж, Хюго Льорис багийг орхисны дараа Сон Хын Минд ахлагчийн туузыг өгсөн бөгөөд клуб түүнтэй байгуулсан гэрээгээ 2026 оны зуныг хүртэл сунгажээ. Сон Хын Мин бол Европт тоглож буй хамгийн тод Ази тоглогч гэдэгт хөлбөмбөгийн хорхойтнууд эргэлздэггүй.

Ким Мин Жэ (Өмнөд Солонгос, Байерн Мюнхен)

Өмнөд Солонгосын төвийн хамгаалагч үнэхээр хурдан өссөн. 2021 онд тэрбээр Хятадын Бээжингийн Гуоан багт тоглож байсан бол ердөө хоёр жилийн дараа Фенербахче, Наполитой хамт аварга болж, эцэст нь Байерн Мюнхен багт нэгдсэн юм. Ким Мин Жэ Мюнхений багт төгс тоглодог гэж хэлэхэд хараахан эрт байна. Учир нь Байерн тоглогчдодоо илүү өндөр шаардлага тавьдаг билээ. Гэсэн хэдий ч б одоогийн дасгалжуулагч Винсент Компани өмнөх дасгалжуулагч Томас Тухелийн адил түүнд итгэл хүлээлгэн тоглуулж байна.

Такефүса Күбо (Япон, Реал Сосьедад)

23 настай япон хөлбөмбөгчин урьд нь Барселонагийн академид сурч, Реал Мадридын тоглогч байсан ч Басын бүсийн Реал Сосьедад багт ирснээр жинхэнэ чадвараа харуулж чадсан. Такефүса Күбо 2022/2023 оны улирлаас хойш Реал Сосьедадын бүрэлдэхүүнд тоглож байгаа бөгөөд багийн гол тоглогчдын нэг болж, нийт 114 тоглолтод оролцож, 20 гаруй гоол оруулан, 17 оновчтой дамжуулалт өгчээ.

Ли Кан Ин (Өмнөд Солонгос, Парис Сен-Жермен)

23 настай БНСУ-ын хөлбөмбөгчнийг бага наснаас нь ирээдүйн од хэмээн үнэлдэг байсан ч өсвөр насандаа тэр Ламин Ямал шиг сэтгэл хөдөлгөм тоглолтоор ялгарч чадаагүй. Гэсэн ч Валенсиа болон Майорка багт тоглосон туршлага нь Ли Кан Инд эерэгээр нөлөөлсөн. Олон улсын 1xBet компанийн албан ёсны түнш Парис Сен-Жермен багт өрсөлдөөн маш ширүүн байдаг ч Ли хоёр дахь улиралдаа илүү олон минут тоглож, хэд хэдэн байрлалд амжилттай тоглож чадсан нь ахиц дэвшил гэдгийг харуулж байна.

Такүми Минамино (Япон, Монако)

Эрлинг Хааланд Зальцбург багийг орхисныхоо дараа дээд түвшинд байр сууриа баттай олж чадсан бол, Австрид Норвегийн хөлбөмбөгчинтэй хамт тоглож байсан Такүми Минамино Ливерпүүлд тийм амжилттай байж чадаагүй. Гэсэн ч япон тоглогчийн ур чадвараа харуулж, Анфилдыг орхисноосоо хойш Францын Лиг 1-ийн хүчирхэг багуудын нэг болох Монакод гурав дахь улирлаа амжилттай үргэлжлүүлж байна.

Каорү Митома (Япон, Брайтон)

27 настай Японы жигүүрийн тоглогч бөмбөг эзэмших онцгой авьяастай бөгөөд Брайтоны фэнүүдийн хайртай тоглогчдын нэг болж чадсан. Гэмтэл ваагүй бол Каорү Митомагийн Премьер лиг дэх амжилт бүр гайхалтай байх байлаа. Гэсхдээ түүний статистикийг хангалттай сайн гэж үздэг. Тэр 75 тоглолтод 15 гоол оруулж, 13 оновчтой дамжуулалт хийжээ.

Хван Хи Чан (Өмнөд Солонгос, Вулверхэмптон)

Солонгосын довтлогчийг гэмтэлтэй байгаа бөгөөд энэ улирал харьцангуй тогтворгүй өнгөрч байна. Гэсэн ч 2023/2024 оны улиралд Хван Хи Чан Премьер лигт ямар үр дүнтэй тоглогч болохоо харуулж амжсан. Тэрбээр 26 тоглолтод 12 гоол оруулж,  гурван оновчтой дамжуулалт хийсэн юм.

Ватарү Эндо (Япон, Ливерпүүл)

Такүми Минаминотой адил Ватарү Эндо Ливерпүүлийн гол тоглогч болж чадаагүй ч ийм агуу клубт уригдан ирсэн нь өөрөө хүндлэл хүлээхүйц үйл явдал юм. Эндо өмнө нь Германы Бундеслигийн Штутгарт багт өндөр түвшний тоглолт үзүүлж байсан. Тэр 99 тоглолтод 12 гоол оруулж, 11 оновчтой дамжуулалт өгсөн байна.

Мехди Тареми (Иран, Интер)

Ираны довтлогч Лаутаро Мартинес болон Маркус Тюрам нартай өрсөлдөхөд амаргүй байгаа ч улирал ахих тусам Симоне Инзаги шинэ тоглогч Таремид улам бүр итгэх болсон. Сануулахад, Мехди Тареми өмнө нь Порту багийн төлөө 182 тоглолтод 91 гоол оруулж, Португалд долоон цом хүртэж байсан.

Абдуқодир Хусанов (Узбекистан, Манчестер Сити)

20 настай узбек хамгаалагчийн Премьер лиг дэх анхны минутууд амаргүй байсан. Түүний алдаанаас болж Челсид гоол оруулах боломж гарч байсан. Гэсэн ч үүний дараа Хусанов сэтгэл санаагаа төвлөрүүлж, тоглолтоо сайжруулан, Ман Ситигийн фэнүүдийн алга ташилтаар талбайг орхисон. 2023 оны зун тэрбээр Беларусь улсын дээд лигт тоглож байсан тул эхэн үед сандарч байсан нь ойлгомжтой. Хусановын хувьд ихээхэн нөөц боломжтой бөгөөд түүнд зарцуулсан 40 сая евро ашигтай хөрөнгө оруулалт гэдгийг харуулах бүрэн боломжтой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.179.85) 2025 оны 04 сарын 10

Сон бол одоо моодноос гарсан, Тот ч одоо ПЛ-т дундаж л баг болсон байгаа, энэ 2-с юу хүлээх

0  |  0
Close menu