Трамп: АНУ Кубатай яриа хэлцэл хийхээр ажиллаж байна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэлд явуулсан цэргийн ажиллагааны дараа АНУ-ын засаг захиргаа Кубын эрх баригчидтай хэлцэл хийх боломжийн талаар ярилцаж байгаа гэж мэдэгджээ.

Үүнтэй зэрэгцэн Кубын ерөнхийлөгч Мигель Диас-Канель Куба улс АНУ-ын дайралтад 66 жилийн турш өртөж байгаа гээд эцсийн дусал цусаа хүртэл тусгаар тогтнолоо хамгаалахад бэлэн гэж мэдэгдсэн байна. Куба улс эрх чөлөөт, тусгаар тогтносон улс. Хэн ч бидэнд юу хийхийг заах учиргүй. Куба улс заналхийлээгүй бөгөөд эцсийн дусал цусаа хүртэл өөрийгөө хамгаалахад бэлэн байна гэж Диас Канель бичжээ. Тэрбээр АНУ нь Кубыг буруутгах ёс зүйн эрх байхгүй: Учир нь Америкийн эрх баригчид өөрсдөө бүхнийг, тэр тусмаа хүний амьдралыг бизнес болгон хувиргаж байна гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top