АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Куба улс АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж мэдэгдэв. Түүний ярьснаар, тус улстай энхийн хэлэлцээр байгуулах магадлал бага байна.
Тэрбээр Вашингтон дипломат арга замаар шийдвэрлэхийг илүүд үзэж байгаа ч Ерөнхийлөгч Доналд Трамп улс орноо аливаа аюулаас хамгаалах эрхтэй бөгөөд үүрэгтэй гэжээ. Марко Рубио мөн Куба улс нь бүс нутагтаа терроризмыг санхүүжүүлдэг томоохон ивээн тэтгэгчдийн нэг гэж буруутгажээ.
Үүний хариуд Кубын гадаад хэргийн сайд Бруно Родригес Паррила Марко Рубиог худал мэдээллээр Кубын эсрэг цэргийн түрэмгийлэл өдөөхийг эрмэлзэж байна гэж мэдэгдэв. Тэрбээр Куба улс нь хэзээ ч АНУ-ын үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байгаагүй бөгөөд учруулдаггүй. АНУ-ын засгийн газар л Кубын ард түмэн рүү байнга дайрч, давшилдаг бөгөөд сүүлийн саруудад кубачуудын аргыг барж, түлшний импортыг хориглох замаар эдийн засгийг сүйрүүлэх арга хэмжээ авч байна гэж онцолжээ. Рубио Куба улсыг терроризмыг ивээн тэтгэгч улс гэж нэрлэж байна. Гэтэл АНУ л олон арван жилийн турш Кубын эсрэг алан хядах ажиллагааг зохион байгуулахыг зөвшөөрч, террористуудыг халхалдаг байсан гэж Родригес Паррила онцолсон байна.
Үүнтэй зэрэгцэн АНУ-д Кубын санхүүгийн “GAESA” нэгдлийн тэргүүний эгч Адис Ластрес Морераг Флоридад баривчилжээ.
Марко Рубио “GAESA” нь Кубын цэргүүдийн хянадаг санхүүгийн нэгдэл гэжээ. Тус нэгдэл нь 50 зочид буудал, сүлжээ дэлгүүрүүд, барилгын компаниудыг нэгтгэдгээс гадна Мариэль боомтыг эзэмшдэг байна.


Сэтгэгдэл ( 1 )
Украиныг өмөөрөгч, элийрэгч, балайрагч нар сэтгэгдэл бичихгүй юм байх даа. Танай эздүүд энд тэнд хэрэг төвөг тариад байхын!....