Хөгжлийн замаа сонгох бүрэн эрхтэй Куба улсын эсрэг нэвтрүүлсэн хориг арга хэмжээг цуцлахыг НҮБ-ын гишүүн улсуудын дийлэнх олонх нь дэмжиж байгааг Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро онцлон тэмдэглэсэн байна.
“Лхагва гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаан дээр 187 улс уг хориг арга хэмжээг цуцлахыг 32 дахь удаагаа дэмжсэн санал өглөө. Куба улс нь хөгжлийн замаа замаа сонгох бүрэн эрхтэй. Эрх чөлөөт улс түмнүүд шинэ дэлхийг бүтээн босгоно” гэж Мадуро онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )