Мадурогийн баривчлагдахдаа өмссөн хувцас эрэлт ихтэй байна

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 01 сарын 05

АНУ-ын засаг захиргаа энэ сарын 3-ны өдөр цэргийн ажиллагаа явуулж Николас Мадурог баривчилсан. Тэгвэл түүний баривчлагдахдаа өмссөн байсан Nike Tech саарал өнгийн бэлтгэлийн хувцас цахим хуудаснаас зарагдаж дуусжээ. Хэдийгээр зарагдаж дууссан ч захиалгын тоо буурахгүй байгаа бөгөөд үйлдвэрээс гарах хугацаа нь тодорхойгүй байна.

Nike брэндийн энэхүү саарал өнгийн бэлтгэлийн хувцасны үнэ 140 орчим ам.доллар байдаг юм. Дахин боловсруулсан материалаар хийгдсэн уг хувцас хөлс шингээх тусгай технологитой юм байна. Түүнийг баривчилсны дараа хайлтын системээс энэ төрлийн хувцасны хайлт эрчимжиж, улмаар хэдхэн цагийн дотор бүрэн зарагдаж дуусжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зүч(103.212.163.235) 23 цагийн өмнө

өө хө .монгол дээл хантаазаа ингэж зарвал болох юм байна. Хэнд нь өмсүлдэг билээ. Аан ха баривчлагдах магадлалтайгаар нь ...

0  |  0
Top