Мадуро шинэ яам байгуулжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 13

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро улсдаа Аялал жуулчлал, гадаад худалдааны яам гэх шинэ яам байгуулжээ. Тэрбээр энэ талаараа “Twitter” хуудсандаа бичсэн байна. “Би шинэ яам байгуулж, Феликс Рамон Пласенсиа Гонсалесыг тэргүүнээр нь томиллоо” гэж Николас Мадуро бичжээ.

Венесуэлийн Ерөнхийлөгч мөн боловсрол, жендерийн тэгш эрх, үйлдвэр, экологи, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн хүмүүсийг шинээр томилсон байна.

Мадуро өмнө нь Венесуэл газрын тосны олборлолтоо эрс нэмэгдүүлэхийг уриалсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top