Мадуро Путинтай уулзахаар яарав

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 24

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ гэсэн мэдээлэл гарсан. Тэгвэл Мадуро Путинтай уулзахаар ихэд яарч байгаа аж.

Венесуэлийн Ерөнхийлөгч “Хэдхэн цагийн дараа, өнөө орой /2019.09.24/ би ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр явна. Миний найз, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон түүний багийнхантай уулзана” гэж мэдэгдсэн байна.

“РИА Новости” агентлагийн мэдээлснээр Орос, Венесуэл улс хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцаж, эдийн засаг, соёл, нийгмийн салбарын хөгжил, хамтын ажиллагаанд маань түлхэц өгөх арга зам олох талаар хэлэлцэх гэнэ.

Өмнө нь Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичиг Дмитрий Песков Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Орост айлчлах талаар мэдэгдэж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top