Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа үр дүнг болон энэ үеэр дээд түвшинд байгуулсан хоёр улсын стратегийн түншлэл, хамтын ажиллагааны тухай гэрээг өндрөөр үнэлсэн байна.
Венесуэлийн телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо түүний тэмдэглэснээр, энэхүү гэрээ нь 24 жилийн турш бүх салбарт хоёр улсын өрнүүлсэн хамтын ажиллагааны үр дүн бөгөөд хоёр талын яриа хэлэлцээ, уулзалтууд Орос, Венесуэлийн стратегийн хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавьж байгаа ажээ.
Венесуэлийн төрийн тэргүүн Николас Мадуро тавдугаар сарын 7-нд Орост албан ёсны айлчлал хийж, Оросын Аугаа их эх орны дайны ялалтын баярын арга хэмжээнд оролцож, Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй яриа хэлэлцээ хийж, хоёр улсын стратегийн түншлэл, хамтын ажиллагааны тухай гэрээнд гарын үсэг зурсан байна.
Сэтгэгдэл ( 0 )