Мадуро Хойд Солонгост айлчлах хүсэлтэй байна

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 03

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро улсынхаа төрийн телевизэд ярихдаа “Хойд Солонгост ойрын хугацаанд айлчлах төлөвлөгөөтэй байна” гэжээ. “РИА Новости” агентлагийн мэдээлснээр Мадуро Хойд Солонгост айлчлах үүд хаалга аль хэдийн нээгдсэн гэж үзэж байгаа гэнэ.

Боливарын Бүгд Найрамдах улсын төлөөлөгчид өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр БНАСАУ-д түүхэндээ анхны албан ёсны айлчлалаа хийсэн билээ.

Венесуэл болон Хойд Солонгосын тал технологи, аж үйлдвэр, батлан хамгаалах, хөдөө аж ахуйн салбарт хэд хэдэн гэрээ хэлэлцээр хийжээ.

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро саяхан ОХУ-д айлчилсан билээ. Үүнийхээ дараа тэрбээр ОХУ-аас бүрэн дэмжлэг авлаа гэж мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.170.68.38) 2019 оны 10 сарын 03

Нэг тэрэгний дугуйнууд хоорондоо айлчилах нь

0  |  0
ф(119.40.98.162) 2019 оны 10 сарын 03

монголд ирээ яаж сүйрүүлж болдогыг манайхантай сайхан хөөрөлд

0  |  0
Top