Нэр хүнд нь унасан Мадуро Засгийн газраа огцрохыг уриаллаа

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 18

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро үндэсний засгийн газартаа бүтцийн өөрчлөлт хийх үүднээс сайд нараа огцрохыг уриаллаа гэж Венесуэлийн Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Делси Родригес мэдээлжээ.

 

Засгийн газрын бүтцийн өөрчлөлт нь эх орноо аливаа аюулаас хамгаалах зорилготой гэж тэрбээр онцолжээ.

 

Ерөнхийлөгч Николас Мадурогийн нэр хүнд унаж буйг олон нийтийн санал асуулга харуулжээ. Венесуэлийн “Meganalisis” компаниас явуулсан санал асуулгын үр дүнгээс үзвэл, тус улсын иргэдийн 90 орчим хувь нь Николас Маудрог огцрохыг хүсч байна.

 

El Nacional сонинд бичсэнээр, энэ сарын 11-14 хооронд явуулсан санал асуулгад тус улсын хүн ам ихтэй 16 муж, 32 хотын нийт 1,1 мянган иргэд хамрагдсан байна.

 

Сүүлийн жилүүдэд Венесуэл улс нийгэм, эдийн засгийн гүн хямралд ороод байгаа бөгөөд нөхцөл байдлыг засгийн газар, сөрөг хүчний тэмцэл улам хүндрүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top