Венесуэл улс АНУ тус улсын Ерөнхийлөгч Николас Мадурогийн эсрэг тавьсан хоригийг түрэмгийлэл гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Николас Мадурог Ирантай хамтран ажилласан гэж АНУ хориг тавьсан байна.
Венесуэлийн Гадаад хэргийн сайд Хорхе Арреаса “Венесуэл улс АНУ-ын Засгийн газрын зүгээс ирж байгаа шинэ түрэмгийллийг эсэргүүцэж, Ерөнхийлөгч Николас Мадурогийн эсрэг нэг талын хориг арга хэмжээг ямар ч шалтгаангүйгээр зарласан олон улсын нийгэмлэгийг шүүмжилж байна” гэж мэдэгджээ.
Тэрбээр мөн АНУ-ын Засгийн газрын зүгээс ирж байгаа “өндөр арга хэмжээ” Венесуэл улсад бие даасан эрхээ хэрэгжүүлж, Ирантай эдийн засаг, худалдааны харилцаа тогтооход саад болж чадахгүй гэсэн байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн ярьж байгаагаар Ираны удирдлагууд НҮБ-ын зэвсгийн хоригийг тойрч гарахын тулд Венесуэлтэй хамтран ажиллаж буй гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )