Трамп Кубад газрын тос нийлүүлдэг орнуудад татвар ногдуулав

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Куба улсад газрын тос нийлүүлдэг улс орнуудын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах тухай зарлиг буулгажээ.

Цагаан ордны мэдэгдэлд, Куба улсад газрын тос шууд болон шууд бусаар нийлүүлдэг орнуудын бараа бүтээгдэхүүнд импортын нэмэлт татвар ногдуулна гэж онцолсон ч татварын хэмжээг заагаагүй байна.

Хэрэв Куба улс эсвэл холбогдох улс орнууд АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зорилгын эсрэг үйлдлээ зогсоовол зарлигийг цуцлах боломжтой гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top