Олон талын оролцоотой дэлхийн удирдлагын зарчмыг авран хамгаалах тэмцлийг Хятад улс тэргүүлж байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 09 сарын 04

 

Олон талын оролцоог хангасан дэлхийн удирдлагын зарчмыг авран хамгаалах тэмцлийг өнөөдөр Хятад улс тэргүүлж байгаа бөгөөд Куба улс энэ зарчмыг дэмжиж байна гэж Кубын ерөнхийлөгч Мигель Диас-Канель мэдэгдэв.

“Хятадын ололт амжилт, хувь заяа нэгтэй дэлхийн хамтын нийгэмлэг төлөвшүүлэх бодлогыг нийгмийн шударга ёсонд үндэслэсэн хөгжлийн социалист үзэл санаагаар л тайлбарлаж болох юм. Хятад улс хөгжил дэвшлийнхээ давуу талуудыг бага буурай хөгжилтэй бусад улсад түгээж байна” гэж БНХАУ-д айлчилж, лхагва гарагт Бээжинд болсон цэргийн сүр жавхлант парадыг үзсэн Кубын удирдагч Х хуудастаа бичсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top