Кубад дэлбэрэлтийн улмаас 40 хүн амиа алдлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 10

Кубын нийслэл Хавана хотод гурав хоногийн өмнө зочид буудалд дэлбэрэлт болсон юм. Алдартай зочид буудалд болсон дэлбэрэлтийн үеэр амиа алдсан хүний тоо 40 хүрчээ.

Saratoga зочид буудалд дэлбэрэлт болох үеэр гэмтэж бэртсэн хүний тоо 94 болсон байна. Гэмтэж бэртсэн хүмүүсийн тав нь хүүхэд аж. Хоёр хүүхдийн биеийн байдал хүнд байгаа талаар Кубын Эрүүл мэндийн яамнаас мэдэгджээ.

Кубын Аялал жуулчлалын сайд Хуан Карлос Гарсиа Гранда “Saratoga зочид буудлын удирдлагууд дэлбэрэлтийн үеэр гэмтэж бэртсэн хүмүүст тусламж үзүүлж байгаа” гэж мэдэгдсэн байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top