Куба улсын Матангас мужид агаарын температур 0 градуст хүрч хүйтэрчээ.
Кубын Цаг уурын хүрээлэнгийн мэдээллээр, 1996 оны хоёрдугаар сард 0.6 градус болж хүйтэрч байжээ. Тус улсын бүх нутгаар сүүлийн хоёр хоног цаг агаар хүйтэрснийг цаг уурчид онцолжээ.
Даваа гарагт Матангас мужид өглөө үүрээр агаарын температур 1.4 градус, зүүн хэсгийн хэд хэдэн мужид өдөртөө 7 градус болж хүйтэрсэн бол бусад газарт 3-4 градус хүйтэн байв.
Хавана хотод хүчтэй салхилж, далайн давлагаа дөрвөн метр өндөрт хүрсэн байна. Эрэг орчмын төвийн бүсүүд богино хугацаанд усанд автсан байна. Хохирлын талаарх мэдээлэл хараахан гараагүй байна.

Сэтгэгдэл ( 0 )