ССАЖЗЯ-ны удирдлагууд Өвөрхангай аймагт ажиллалаа

Я.Болор | Zindaa.mn
9 цагийн өмнө

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны удирдлагууд Өвөрхангай аймагт томилолтоор ажиллалаа.

Томилолтоор тус аймаг дахь салбар байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар болон Биеийн тамир, спортын газрын удирдлага, алба хаагчидтай уулзаж, яамны бодлого, стратегийг танилцууллаа.

Уулзалтаар салбар байгууллагуудын өнөөгийн нөхцөл байдал, хэтийн зорилго, хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, үйлчилгээний хүртээмж, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцож, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойллоо.

Мөн соёл, урлаг, спортын салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн албан хаагчдыг Соёлын тэргүүний ажилтан, яамны жуух бичгээр шагналаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top