Зам талбайд эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан дугуйг цэгцэлнэ

З.Энхлэн | Zindaa.mn
2025 оны 04 сарын 15

 

Нийтийн эзэмшлийн зам талбайд эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан дугуйг цэгцэлнэ.

 

Иргэдийн таатай, аюулгүй, чөлөөтэй зорчих орчныг бүрдүүлэх зорилгоор нийслэлээс явган болон дугуйн замыг чөлөөлөх ажлыг эрчимтэй өрнүүлж буй. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг иргэдэд скүүтер, цахилгаан дугуйны түрээсийн үйлчилгээ үзүүлдэг Tapatrip, Jet, Eco Bike компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд нийтийн эзэмшлийн зам талбайд эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан дугуйг цэгцлэх талаар санал солилцсон юм. 

Уулзалтын эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Нийслэлийн зүгээс та бүхний үзүүлдэг үйлчилгээг дэмжин ажилладаг. Харин та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж 18-аас доош насны хүүхдүүдийн хэрэглээг хязгаарлах, үйлчилгээний системдээ хэрэглээний соёл, ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлэх, хяналтыг сайжруулж, иргэдийн хөдөлгөөнд саад болохуйц эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан дугуйг тогтмол цэгцлэх шаардлагатай” гэлээ.

 

Харин скүүтер, цахилгаан дугуйны түрээсийн үйлчилгээ үзүүлдэг компанийн удирдлагууд цаашид хяналтаа сайжруулна. Тухайн хэрэгслийг зөвшөөрөгдсөн бүсэд байрлуулахыг хэрэглэгчдээ уриалж, соён гэгээрүүлэх ажлыг үе шаттай хийнэ гэдгээ илэрхийлсэн юм.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 2025 оны 04 сарын 15

Явах зам, баримтлах дүрэм, журам нь тодорхойгүй, огт байхгүй байхад хэт яаран зөвшөөрөл олгосон дарганцарууддаа хот хариуцлага тооцох хэрэгтэй байх оо, манай нөхцөлд бол арай л эртэдчихсэн зүйл шиг харагдаад байгаа юм даа

0  |  0
иргэн(202.9.46.183) 2025 оны 04 сарын 15

зам талбай хаасан өргөст тортой, тосгон царайтай шавар ханан хашаануудаа л цэгцэлмээр байна

0  |  0
Зочин(139.5.219.133) 2025 оны 04 сарын 15

Эхлээд соён гэгээрүүлж явах замын нь бэлдэх байсан манай хотод арай л цаг нь болоогүй байхад орж ирсэн олонч хүүхэд гэмтэж эрүүл мэндээрээ хохирсон

0  |  0
Зочин(139.5.219.133) 2025 оны 04 сарын 15

Унаж явсан скүүтрээ хаанач хамаагүй явган хүний замын голд хэвтүүлж хаячаад яваад өгдөг хүмүүс олон бна төлбөрийг нь нэмбэл яасан юм бэ

0  |  0
Зочин(139.5.219.133) 2025 оны 04 сарын 15

Унаж явсан скүүтрээ хаанач хамаагүй явган хүний замын голд хэвтүүлж хаячаад яваад өгдөг хүмүүс олон бна төлбөрийг нь нэмбэл яасан юм бэ

0  |  0
Top