Газын зурваст хүмүүнлэгийн ноцтой хямрал нүүрлээд байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 04 сарын 17

Байлдааны ажиллагаа өрнүүлж, хот сууринуудыг бөмбөгдөж, хүмүүнлэгийн тусламж хүргэхэд хаалт саад учруулж байгаа Израилын эрх баригчдын үйлдэл Газын зурваст хүмүүнлэгийн хамгийн ноцтой хямрал үүсгээд байна гэж НҮБ-ын хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газраас мэдээлсэн байна.

“Эрчимтэй байлдааны ажиллагаа явуулж, хүн амыг нүүлгэн шилжүүлэх тушаал өгч, тусламжийн болон арилжааны аливаа ачааг нэвтрүүлэхийг хориглож, хүмүүнлэгийн тусламж үзүүлж болох орон зайг багасгаж байгаа нь хүмүүнлэгийн хамгийн ноцтой хямралд хүргэж байна” гэж НҮБ-ын тусгай газраас тараасан хэвлэлийн мэдээнд өгүүлжээ.

Израилын цэрэг Газын зурваст гуравдугаар сарын 18-наас хойш байлдааны ажиллагаа эрчимтэй явуулж байгаа нь олон зуун энгийн иргэд амь үрэгдэж, иргэний дэд бүтэц сүйрч, хүн ам олноороо нүүхэд хүргэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu