Blackpink хамтлагийн гишүүн Женни гоолиг бие галбираараа гайхагддаг нэгэн. Түүний биеийн жингээ хадгалдаг үндсэн таван алхмыг та бүхэнд хүргэж байна.
1. Пелатис
Женнигийн жингээ барих гол дасгал хөдөлгөөн бол пелатис. Түүний хамгийн дуртай дасгалын төрөл нь пелатис бөгөөд долоо хоногийн таван өдөр 45 минутаар пелатис хийдэг байна. Нуруу болон биеийн доод хэсгийн уян хатан байдлыг нэмэгдүүлж, бие бялдрыг бүхэлд нь чангалдаг уг төрлийн дасгал нь сүүлийн үед трэнд болоод байгаа билээ.
2 Агаарын йог
Тэрээр биеийнхэээ алжаал ядаргааг тайлах зорилгоор агаарын йогоор хичээллэдэг байна. Уг дасгалын төрөл нь ерөнхий биеийн уян хатан байдлыг сайжруулахын зэрэгцээ уушгины багтаамжийг сайжруулж, стресс тайлдаг.
3. Бүжиглэх
Түүний ажлыг бүжиггүйгээр төсөөлөхийн аргагүй. Эдгээр дасгал хөдөлгөөнүүдээс гадна бүжгээр биеэ галбиржуулдаг тэрээр өдөрт дор хаяж нэг цаг бүжиглэдэг гэнэ.
4. Биеэ хоргүйжүүлэх
Хэрэв та түүний шүтэн бишрэгч бол түүнийг хоргүйжүүлэх үйлчилгээ үзүүлдэг бүтээгдэхүүнүүдийг тогтмол хэрэглэдэг гэдгийг мэдэх байх. Цай, ногооны шүүс, салат, хөнгөн зууш зэргийг багтаасан тэнцвэртэй хооллолтын зарчмыг баримталдаг тэрээр уг аргаар дархлаагаа дэмжиж, эрүүлээр жингээ хасдаг байна.
5. Эрүүл хооллолт
Женни жимс жимсгэнэ, хүнсний ногоо, үр тариа, өөх том багатай уураглаг хүнс хэрэглэхийг чухалчилдаг нэгэн. Өглөөд хөнгөн хооллож, өдрийн хоолондоо салат, оройн хоолонд будаа идэх дуртай тэрээр ногооны шүүсээр гэдсээ цэвэрлэхийг чухалчилдаг ажээ.
Сэтгэгдэл ( 0 )