
Netflix-ийн шилдэг гадаад хэл дээрх кино болсон "When Life Gives You Tangerines" киноны Бу Сан Гилийн дүрийг бүтээсэн жүжигчин Чу Дэ Хүн дүрээ бүтээхийн тулд ааваасаа санаа авч байсан тухайгаа саяхан оролцсон нэвтрүүлгийнхээ үеэр дурджээ.
Хал нь гаднаа ч хайр нь дотроо орших эцгийн дүрийг бүтээсэн тэрээр "Бу Сан Гилийн дүрийг би залуу наснаас нь эхлээд хөгшрөх хүртэл нь бүтээж амьдралынх нь бүхий л үе шатыг нь харуулахыг хичээсэн. Хөгшин үеийнх нь дүрийг бүтээхэд би зүгээр л хөгшин хүмүүсийг дуурайгаад байгаа мэт санагдаад байсан юм л даа. Тэгээд би цэцэрлэгт хүрээлэн, метро зэргээр явж хүмүүсийг ажиглаж эхэлсэн.
Бу Сан Гилд ааваасаа санаа авсан хэсэг бий. Нэг үзэгдэл дээр надад өгсөн хувцас нь аавын минь өмсдөг байсан улаан товчтой цамцтай яг адилхан байсан. Эгч нар маань бүгд Америкт амьдардаг юм л даа.
Тэд энэ хэсгийг үзээд над руу уйлаад л залгасан. Тэд "Хөөе, чи энэ улаан цамцыг нь кинонд өмсөх гэж авч очсон юм уу?" гэж асуусан. Би тэдэнд "Үгүй ээ, надад цаанаас нь өгсөн юм аа" гэж хэлсэн. Би ч мөн тэр хувцасыг хараад үнэхээр их гайхсан тул өмсөхөөсөө өмнө удаан ширтэж байснаа санаж байна.
Аав маань 178 см өндөр, 100 кг жинтэй, баргил хоолойтой нэгэн байсан. Би том гэдэстэй, хөгшрүүлсэн нүүр будалттайгаар хувцасаа өмсөж үзэхдээ яг л аавыгаа толинд харж байгаа мэт л болсон. Үүнээсээ урам зориг, санаа авч дүрээ сайн бүтээсэн гэж бодож байна. Аав маань бас их ёжилж, хайхрамжгүй мэт ярьдаг хүн байсан. Үүнийг нь ч мөн кинондоо ашигласан.
Түүний баруун тархинд цус харваж унтаж байхдаа нас барсан юм л даа. Би түүнийг шалан дээр унтаж байхыг хараад хөнжлөөр хучсан. Гэсэн ч тэр маргааш өглөө нь сэрээгүй" гэжээ.




Сэтгэгдэл ( 2 )
LOST LOVE SPELLS CASTER. Contact drvusispells@gmail.com My husband filed for a divorce after 6 years of our marriage, it was difficult for me and the kids to live without him, I did all I could to save my marriage and my family but all failed, A friend of mine told me about the wonderful work of Dr. Vusi I contacted him and he assured me 24hours instant result. the next day to my greatest surprise my husband came back home went on his knees crying begging me for forgiveness. I’m so happy right now thank you so much Dr. Vusi, One message to him today can change your life too for the better. Call/WhatsApp: +393510869960 Website: https://quickresultspells.com
Кредитите Albaker предлагат парични заеми от 5 000 до 50 000 евро, а също така финансираме проекти от 50 000 до 300 000 евро на годишна лихва за всяко лице или фирма, които се нуждаят от заем. Пари за задоволяване на част от нуждите им. Ако имате нужда от помощ, моля, уведомете ни колко имате нужда и желания период на изплащане. Бърз кредит и безкраен стрес при плащанията. Имейл: albakerloanfirm@gmail.com WhatsApp +13075431042