Европын клубуудын хамгийн чухал тэмцээнүүдийн нэг болох Европын Лигийн түүхэнд бичигдсэн финалын тоглолтууд
2016 он – Ливерпүүл - Севилья 1:3
Юрген Клоппын удирдлага дорх анхны улиралдаа Ливерпүүл Европа Лигийн шигшээ тоглолтод шалгарч, энэ тэмцээний сүүлийн хоёр удаагийн ялагч Севильятай тулсан. Даниел Старридж гоёмсог гоолоор тооны харьцааг нээсэн. Тэрбээр бөмбөгийг эргүүлэгтэй цохиж, Давид Сориагийн хаалганы алс буланд оруулсан юм. Хоёрдугаар үе эхлэхэд Севилья тоог тэнцүүлэв. Бразил хагас хамгаалагч Мариано баруун жигүүрээр гурван хамгаалагчийг хуурч, Кевин Гамейрод төгс дамжуулалт өгснөөр франц довтлогч боломжийг алдалгүй гоол оруулав. Энэ гоол тоглолтын явцыг эрс өөрчилсөн бөгөөд амжилтдаа урамшсан Севилья илүү зоригтой довтолсон. Тэдний ахлагч Коке хоёр гоол нэмж, Ливерпүүлийг хожсон билээ. Харин англичууд хоёрдугаар үед идэвхээ алдаж, 1:3 харьцаатай ялагдан, Севильягийн Европа Лигийн гурав дараалсан түрүүг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон юм.
2021 он – Вильярреал - Манчестер Юнайтед 1:1 (Вильярреал 11:10 торгуулийн цохилтоор хожив)
“Шар шумбагч хөлөг” болон “Улаан чөтгөрүүд”-ийн тулаан үндсэн цагтаа олон гоолгүй өнгөрөв. Эхний хагасын төгсгөлд Жерард Морено Вильярреалд давуу байдлыг авчирсан бол хоёрдугаар үед Эдинсон Кавани гоол хийн, Манчестер Юнайтед хариу барив. 120 минутын дараа тоглолтын хувь заяа торгуулийн цохилтоор шийдэгдэх болсон. Хоёр багийн тоглогчид нэг нэгээрээ алдаагүй цохисоор, эцэст нь талбай дээрх бүх тоглогчид цохилтоо хийж дуусгасан бөгөөд хаалгач нар шийдвэрлэх цохилтыг гүйцэтгэхээр болов. Вильярреалын хаалгач Жеронимо Рулли эхлээд бөмбөгийг МЮ-гийн хаалганд хүчтэй цохиж оруулсан бол дараа нь Давид де Хеагийн цохилтыг хааж, баатар болсон. Ингээд “Шар өмсгөлт” хөгжөөн дэмжигчид Руллиг тойрон баярлаж, тэдний баг Европын Лигийн анхны ялалтаа түүхэнд мөнхөлсөн билээ.
2010 он – Атлетико Мадрид - Фулхэм 2:1
Рой Хожсоны удирдсан, даруухан ч сэтгэл татам Лондонгийн Фулхэм баг 2009-2010 оны Европын улирлын хамгийн том гэнэтийн бэлгүүдийн нэг болсон. Тэд Ювентустай хийсэн тоглолтоо 5:4 харьцаагаар өндөрлүүлж, эргэлт ирэлтээ клубын түүхэнд бичүүлсэн. Гэвч тэдний үлгэр хожим нь гунигтай төгссөн юм. Финалд тэднийг Испанийн довтолгоог тэргүүлсэн Диего Форлантай Атлетико Мадрид хүлээж байв. Уругвай довтлогч эхний гоолыг оруулсан ч Фулхэм хариуд нь Саймон Дэвисийн гоолоор тэнцүүлсэн. “Коттэжүүд” хамгаалалтаа чангатгаж, торгулийн цохилт хүртэл тэсэхийг хичээсэн ч 116 дахь минутад Форлан дахин гоол оруулж, Атлетикод ялалт авчирсан билээ. Тэр жилийн ДАШТ-д Форлан шилдэг тоглогчоор нэрлэгдэж, дэлхийн түвшний довтлогч гэдгээ баталсан гэж олон улсын 1xBet компанийн шинжээчид эргэн дурсажээ.
2020 он – Севилья - Интер 3:2
Энэ тулааны эхний хагас жинхэнэ жүжиг байв. Тав дахь минутад Ромелу Лукаку өөрөө олсон торгуулийн цохилтоо амжилттай хэрэгжүүлсэн. Гэсэн ч Луук де Йонг ба Диего Годин нар дараалан хариу гоол оруулж, багууд 2:2 харьцаатайгаар завсарлага авав. Хоёрдугаар үед тоглолтын хувь заяаг ганцхан үйлдэл шийдсэн нь Лукакугийн авто гоол байлаа. Энэ үйлдлээр бельги довтлогч ирээдүйн баатраас багийнхаа “алуур” болж хувирсан.
2019 он – Челси - Арсенал 4:1
Ийм хэмжээний багуудын тулаан Европын хоёрдугаар биш, бүр Аваргуудын Лигийн финалд гарах учиртай. 2018-2019 оны улиралд Челси, Арсенал нэр хүдээрээ хоёрт тооцогддог Европын цомын төлөө тулсан. Бүх гоол хоёрдугаар үед орсон. 65 дахь минут гэхэд Оливье Жиру, Педро, Эден Азар нар Челсигийн оноог 3:0 болгож байлаа. Нөөцийн тоглогч Алекс Ивоби нэг гоол буцааж, Арсеналд итгэл найдварын оч асаав. Гэвч тоглолт Азарын Жирутай хийсэн энгийн хоёр дамжуулалтаар хаагдаж, тэрбээр хоёр дахь гоолоо хийснээр тоглолтын эцсийн үр дүнг 4:1 болгосон. Ингэснээр Арсенал Европын цомыг дахин алдсан бол Челси хоёр дахь удаагаа Европын Лигийн аварга болж, Дэвид Луиз ба Виллиан нар цомыг өргөсөн юм.
Сэтгэгдэл ( 10 )
2016 оны Ливерпүүл vs Севилья тоглолт үнэхээр сэтгэл хөдөлгөм байсан, Севильягийн эргэн ирэлт гайхалтай
Финалын тоглолтууд үргэлж сэтгэл хөдөлгөм, энэ нийтлэл дурсамж сэргээсэнд баярлалаа
Вильярреалын ялалт Испанийн хөлбөмбөгийн хүчийг дахин харуулсан
Севильягийн Европын лигт үзүүлсэн амжилт үнэхээр бахархмаар
Эдгээр тоглолтууд Европын лигийн түүхэнд алтан үсгээр бичигдсэн гэж бодож байна
Челси Арсеналыг 4:1-ээр хожсон финалд Азар үнэхээр гялалзсан
2020 онд Севилья Интерийг ялсан тоглолт маш сонирхолтой, Лукакугийн өөрийн хаалганд хийсэн гоол санаанаас гардаггүй
Фулхэм шиг баг финалд хүрсэн нь гайхамшиг, Форланы гоолууд ч мартагдашгүй
Вильярреалын 2021 оны ялалт торгуулийн цохилтоор шийдэгдсэн нь үнэхээр драма байлаа
Ирээдүйн финалууд ч ийм сонирхолтой байгаасай гэж хүсэж байна