Цахим спортын Rivals Spring 2025 нь энэ улирлын гурав дахь BLAST тэмцээн бөгөөд шинээр эхэлж буй Rivals цувралын анхны арга хэмжээ юм. Зохион байгуулагчид дэлхийн чансааны эхний дөрвөн баг болон дөрвөн бүс нутгийн хамгийн амбицтай буюу том зорилго тавьсан багуудыг нэгэн дор цуглуулж, тэдэнд том тавцанд өөрсдийгөө батлах боломж олгожээ.
BLAST Rivals Spring 2025 тэмцээний оролцогчид
Тэмцээн 2025 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 4-ний хооронд Данийн Копенхаген хотын BLAST студид болж өнгөрлөө. Эхний дөрвөн урилгыг Valve-ийн гуравдугаар сарын чансааны дагуу олгосон бөгөөд Team Spirit (VRS №1), Team Vitality (VRS №2), MOUZ (VRS №4) болон FaZe Clan (VRS №5) гэсэн багууд урилгаар оролцсон. Харин олон улсын 1xBet брэндийн албан ёсны хамтрагч, чансааны гуравдугаар байр эзэлж буй The MongolZ баг шахуу хуваарьтай байсан тул урилгаас татгалзаж, тэдний оронд FaZe Clan оролцжээ.
Дэлхийн шилдэг дөрвөн баг дараах өрсөлдөгчидтэй нүүр тулсан: Team Falcons (Европ), Wildcard (Хойд Америк), paiN Gaming (Өмнөд Америк), болон FlyQuest (Ази). Урилга авах мөчид Falcons баг дэлхийн чансааны зургаадугаар байрт бичигдэж байсан бөгөөд G2 Esports багийн од снайпер Ilya “m0NESY” Osipov-г элсүүлнээр тэмцээнд ялах магадлалтай багуудын нэг болж чаджээ.
A хэсэгт, MOUZ болон Vitality багууд paiN ба Wildcard-ийг тус бүр төвөггүй хожсон. Улмаар Хойд Америкийн Wildcard баг хасагдах тоглолтод илүүрхэж, харин paiN баг тэмцээнээс хасагдсан. Хэсгийн тэргүүлэгчдийн тулаанд Vitality баг эхний Mirage map дээр MOUZ-д 9-13 онооны харьцаагаар ялагдсан ч дараагийн Inferno (13-9), Train (13-8) map дээр хожсоноор хагас шигшээд шууд шалгарчээ.
B хэсэгт нөхцөл байдал илүү сонирхолтой боловч бас таамаглаж болохоор байлаа. Нэр хүндтэй Spirit болон FaZe багууд зөвхөн FlyQuest багийг хожсон бөгөөд FlyQuest тэмцээнээ дуусгасан. Харин Spirit болон FaZe багууд хоёул Falcons багт ялагдаж, Falcons баг хагас шигшээд шууд шалгарсан бол Spirit ба FaZe нар шөвгийн наймд өрсөлдөхөөр болсон.
BLAST Rivals Spring 2025 плей-офф шат
BLAST Rivals Spring 2025 тэмцээний сүүлийн тоглолтууд баасан гарагт хасагдах шатны шөвгийн наймын хоёр тоглолтоор эхэлсэн.
Эхний тоглолт нь гуравдугаар сард чансаагаараа ойролцоо байсан хоёр баг — MOUZ болон FaZe-ийн хооронд өрнөв. Гэсэн ч сүүлийн хоёр сарын хугацаанд MOUZ баг чансаагаараа хоёрдугаар байр руу дэвшсэн бол karrigan-ы удирдсан FaZe эхний аравт арай ядан багтаж байв. Иймд бүх шинжээчид MOUZ баг хялбар ялна гэж таамагласан нь ч биелэв.
FaZe баг зөвхөн өөрсдийн сонгосон Dust2 map дээр багахан эсэргүүцэл үзүүлсэн. Эхний хагасын дараа (4-8) тэд долоон раундыг авч (11-8) эргэн ирэх гэж оролдсон ч үлдсэн бүх раундыг алдсанаар дүн 11-13 болов. Харин MOUZ-ийн сонгосон Mirage map дээр “хулганууд” өршөөлгүй тоглов. Тоглолт 13-2 гэсэн онооны илт зөрүүтэй өндөрлөсөн. Энэ тоглолтод MOUZ-ийн шилдэг тоглогч Jimpphat-ын үнэлгээ 2.92, KD харьцаагаар 27/3 үзүүлсэн бол FaZe-ийн rain 0.25 үнэлгээ, 2/15 KD-гээр хамгийн муу тоглогч болжээ.
Spirit баг шөвгийн наймын хоёр дахь тоглолтод давамгайлсан. Америкчууд зөвхөн өөрсдийн сонгосон Anubis map дээр эсэргүүцэл үзүүлж, снайпер Sonic-ийн гайхалтай тоглолтоор 7-13 гэсэн оноотой дуусгасан ч дараагийн Dust2 дээр ердөө хоёр раунд авч (2-13), тэмцээнээ өндөрлүүлжээ.
Эхний хагас шигшээ тоглолт хүч тэнцүү хоёр багийн хооронд болов. Эхний map болох болох Nuke дээр 12-12 оноотой тэнцэж, нэмэлт раундуудад Falcons 16-14-өөр ялалт байгуулжээ. Гэвч Dust2 дээр MOUZ-ийн хамгаалалт нурж, Falcons довтолгооны 10 раундыг дараалан авч, хүчирхэг баг болохоо харуулсан. Үүний дараа тоглолтыг 13-6 оноогоор амархан дуусгаж, финалд шалгарсан анхны баг болов.
Хагас шигшээгийн хоёр дахь тоглолт жинхэнэ финалын үнэ цэнтэй байв. Энэ улиралд Spirit баг Bounty Spring 2025, Vitality баг Open Spring 2025 тэмцээнд түрүүлсэн учир энэ хоёр багийн тулаан онцгой анхаарал татаж байлаа. Францын баг Vitality 23 дараалсан ялалттай байгаа тул ялах магдалалтаар багаар тооцогдож байв.
Vitality уг статусаа асуудалгүй баталлаа. Эхний map дээр эхний хагас 11-1 оноотой дуусав. Хоёрдугаар хагаст Spirit баг сэтгэлзүйгээ сэргээж, зургаан раунд дараалан авсан ч хангалтгүй байв. Mirage map дээрх оноо 13-8. Харин Nuke map дээр францчууд бүрэн хяналтаа тогтоож, 13-9-өөр ялалт байгууллаа.
BLAST Rivals Spring 2025 тэмцээний финалын тоглолт нэгэн төрлийн зүүд мэт мэдрэмж төрүүлсэн. Учир нь яг долоо хоногийн өмнө эл хоёр баг IEM Melbourne 2025 тэмцээний тайзан дээр уулзсан бөгөөд тухайн үед ч мөн ижил газрын сонголт, ижил үр дүн гарч байв.
Тоглолтын өмнө багийн ахлагчид map-н сонголтоо өмнөх долоо хоногийнхтой яг ижил дарааллаар хийсэн: Inferno, Dust2, Train, Mirage, болон Nuke. Өмнөх тоглолтод францчууд эхний map дээр Falcons багийг 13-2 оноогоор бут ниргэсэн ч энэ удаа Falcons илүү бэлтгэлтэй ирж, финалыг 13-9 ялалтаар эхлүүлэв. Vitality шууд хариу барьж, Falcons-ийн хамгийн сайн гэгддэг Dust2 газарт 13-6 харьцаагаар ялсан.
Францчууд дараагийн Train map дээр ч мөн 13-6-гаар ялж, Mirage map руу орсон нь финалын хамгийн сонирхолтой мөч байв. Falcons баг хамгаалалтын талд 9-3 онооны давуу талтайгаар эхний хагасыг дуусгасан бөгөөд дараа нь дахин 3 раунд авч, бараг ялагдашгүй мэт 12-3 болгов. Гэсэн ч ZywOo болон түүний хамт олон шантраагүй. Дараалан 9 раунд авч тоглолтыг тэнцүүлсэн. Нэмэлт раундуудад ширүүн өрсөлдөөн өрнөж, m0NESY 35 фраг авч багаа аварсан ба Falcons энэ газрын ялалтыг авсан.
Өмнөх долоо хоногийн адил, аваргын хувь заяаг шийдэх тоглолт Nuke map дээр боллоо. Тэр үед гурван нэмэлт раунд шаардлагатай болсон бол энэ удаа бүх зүйл илүү хурдан шийдэгдэв. Vitality багийн шилдэг хоёр тоглогч — ZywOo ба ropz нийлээд 44 фраг хийсэн бол Falcons-ийн од хос NiKo болон m0NESY ердөө 21 фраг хийжээ. Багийн гол тоглогчдын хувь хүн дээрх гүйцэтгэл үр дүнд нөлөөлсөн бөгөөд Vitality баг Nuke map дээр 13-8, цувралыг 3-2-оор хожсоноор финалд дахин ялалт байгууллаа.
Vitality амаргүй замыг туулсан ч дахин Falcons багийг буулган авч, энэ улирлынхаа тав дахь томоохон тэмцээний түрүүг хүртэж, $125,000-ын шагналын сантай хамт харьсан. Багийн ахлагч Mathieu “ZywOo” Herbaut HLTV x 1xBet-ээс дараалан тав дахь удаагаа “хамгийн үнэ цэнтэй тоглогч” буюу MVP шагнал хүртсэн нь түүний карьерын 25 дахь MVP болж, дээд амжилт тогтоов.
Vitality багийн дараагийн тэмцээн бол IEM Dallas 2025, түүнээс хойш BLAST.tv Austin Major 2025 хэмээх улирлын хамгийн чухал тэмцээн хүлээж байна.