Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төслийн хэлэлцүүлэг болно

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 22

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 76 дугаар захирамжаар байгуулагдсан цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс 2025 оны тавддугаар сарын 27-ний өдрийн 09:00 цагт Төрийн ордны Жанжин Д.Сүхбаатар танхимд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах тул хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хэлэлцүүлэгт оролцох бол gerel.enkhmend@gmail.com цахим хаягаар болон 9909-4273 дугаарын утсаар холбогдон бүртгүүлэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu