Mzinho: Энэ бол Монголын багийн спортын хамгийн том амжилт

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 23

 

Мэйжорын гол тэмцээн CS2-ийн финалд хүрсэн The MongolZ Дэлхийн маш хүчтэй өрсөлдөгч болж, нэрээ гаргалаа. Энэ бол зөвхөн Монголын бус Азийн Esport-ийн түүхэн амжилт болсны зэрэгцээ ард түмнийхээ ч баатар боллоо гэж хэлж болно.

“Яг одоо эх оронд маань олон мянган хүн биднийг гайхалтай, галзуу дэмжиж байгаа. Үндэстэн даяараа бидний ард зогсож байгаа. Элэг нэгтнүүд маань бүгдээрээ биднийг дэмжиж байна гэдэг нэр хүндтэй явдал.

Миний бодлоор бол манай улсын багийн спортын түүхэн дэх хамгийн том амжилт энэ болов уу. Жүдо зэрэг хувийн спортоор бол монголчууд бид илүү олон том амжилт гаргасан ” Б.Аюуш буюу Mzinho мэдэгдсэн юм.

Түүний хэлсэн гарцаагүй үнэн. Үүрийн 4 цагт Сүхбаатарын талбайд 10 гаруй мянган залуус цуглан, том дэлгэц дээр финалын тоглолтыг догдлон үзлээ.

Хэдийгээр финалд хожигдсон ч гэлээ 2008 оны Бээжингийн олимпын наадамд монголчууд анхны алтан медалиа хүртсэний дараагаар ард түмэн Сүхбаатарын талбайг дүүргэж, бүгдээрээ эвтэй найртай, гайхамшигтай сайхан баяраа тэмдэглэсэн оройг санагдуулам үйл явдал болоо.

Зөвхөн Сүхбаатарын талбайд ч бус өөр олон газар фанатууд цуглан, дэмжсэн бөгөөд 85 мянга гаруй хүн шууд эфирээр тоглолтыг үзлээ.

The MongolZ-ийн лого алсыг харагч дээр гэрэлтэж, 10 гаруй мянган залуус Сүхийн талбайд цуглаж, ард түмэн тэр аяараа дэмжиж, нэгэн үүрийг эв нэгдэлтэй сайхан угтлаа. Монголчуудаа The MongolZ ийнхүү нэгтгэж чадлаа.

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Medku malud zl(103.57.93.146) 2025 оны 06 сарын 24

Gadaadadc gesen aldartai sport uzegch fan uud olontoi togloom bgshu ovoo nar aa

1  |  0
Hftj(103.168.34.226) 2025 оны 06 сарын 24

Zaluuchuud l bhdoo buh mongolchuud bishshuu

0  |  3
Дэл (202.55.188.110) 2025 оны 06 сарын 24

Хүн үздэг спорт юмуу гадаадад байхад гадаадынхан мэддэггүй юм байна лээ

0  |  5
zochin(103.212.116.210) 2025 оны 06 сарын 24

khuuchniikhaar mario toglokhyg yamar sport gekh we dee

0  |  5
zochin(103.212.116.210) 2025 оны 06 сарын 24

khuuchniikhaar mario toglokhyg yamar sport gekh we dee

0  |  3
zochin(103.212.116.210) 2025 оны 06 сарын 24

khuuchniikhaar mario toglokhyg yamar sport gekh we dee

1  |  4
Зочин(66.181.178.31) 2025 оны 06 сарын 24

Ёстой ёстой.Ард түмнээ баярлуулж нэгтгэнэ гэдэг хамгаас сайхан нь байлаа.Түүх бүтээж огшооно гэдэг хамгаас гайхалтай бэлэг шүү дээ.Дурсах дурсамжыг өгч чадсан та нартаа баярлалаа .Энэ хүртэл явсан та нараар бахархсан сайхан өдөр байлаа.БАЯРЛАЛАА.

3  |  1
Close menu