Хятад болон Европын Холбоо харилцаа холбоогоо бэхжүүлэх хэрэгтэй гэж мэдэгдэв

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 09 сарын 10

 

Олон улсын нөхцөл байдал нэгэн хэвийн бус болсон өнөө үед Хятад болон Европын Холбоо харилцаа холбоо, харилцан итгэлцлээ бэхжүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хэрэгтэй гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин есдүгээр сарын 8-10-нд Хятадад айлчилж байгаа Португалын Ерөнхий сайд Луиш Монтенегру-тай уулзахдаа мэдэгджээ.

“Олон улсын нөхцөл байдал эмх цэгцгүй, ээдрээтэй болох тусам Хятад болон Европын Холбоо харилцаа холбоо, харилцан итгэлцлээ улам их бэхжүүлж, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх хэрэгтэй. Португал улс Хятад болон Европын Холбооны түншлэлийг дэмжиж, хоёр талын харилцааг тогтвортой, эрүүлээр хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэдэгт итгэж байна” гэж Хятадын удирдагч тэмдэглэсэн байна. “Дэлхий цочрол, өөрчлөлтийн үед дахин орж байна. Португал улстай хамтран олон талын оролцоотой харилцааг бодитой дэмжиж, НҮБ-ын нэр хүнд болон чөлөөт худалдааны системийг хамгаалж, дэлхийн удирдлагын илүү шударга, ухаалаг тогтолцоог бүрдүүлэхэд тус дөхөм үзүүлэхэд Хятад улс бэлэн байна” гэж тэр мэдэгдэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top