Португалийн Шампалимо сан хорт хавдрыг хянах, эмчлэх зорилгоор энэ чиглэлийн шилдэг судалгаа, эмчилгээнд нэг сая еврогийн шагнал олгохоор болжээ. Ройтерс агентлагийн мэдээлснээр, дэлхийн хамгийн өндөр шагналын сантай шагналыг жил бүр гардуулах гэнэ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, хорт хавдар нь дэлхийн хүн амын нас баралтын хоёр дахь том шалтгаан болоод байна. 2018 онд гэхэд 9.6 сая хүн хорт хавдрын улмаас мөнх бусыг үзүүлжээ.
“Зуу гаруй жилийн турш хорт хавдар бусад бүх өвчнөөс илүү биднийг айдаст автуулж, бодлыг эзэмдсээр ирсэн. Хорт хавдрын биологийн талаарх мэдлэг нэмэгдэж, урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх тал дээр дэвшилд хүрч байгаа хэдий ч олон улс оронд хорт хавдраас шалтгаалсан нас баралт нэмэгдсээр байна” гэж тус сангийн төлөөлөгч онцолжээ.
Лисбон хотод төвтэй мэдрэл болон хавдар судлалыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Шампалимо санг Португалийн хамгийн чинээлэг бизнесмен Антонио Шампалимогийн гэрээслэл ёсоор үүсгэн байгуулагджээ.
Сэтгэгдэл ( 0 )