АНУ-ын агаарын орон зайгаа хаажээ

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 02 сарын 12

Нисгэгчгүй нисдэг аппаратын эсрэг лазер зэвсгийн туршилтын улмаас Пентагон, Холбооны иргэний нисэхийн удирдах газрын хооронд үл ойлголцол үүссэн нь АНУ-ын Техас мужийн Эль-Пасо, Нью Мексико мужийн өмнөд хэсгийн агаарын орон зайг 10 хоног хаахад хүргэжээ.

Associated Press агентлагийн эх сурвалжийн мэдээллээр, дрон эсэргүүцэх лазерын туршилт явуулахдаа Холбооны иргэний нисэхийн удирдах газартай зөвшилцөөгүй байна. Тиймээс тус газар энэхүү туршилт нь иргэний агаарын тээвэрт аюулгүй гэсэн баталгаа олгоогүй гэж үзэн агарын орон зайг хаасан байна.

Пентагон тус туршилтаа хийсэн эсэх нь тодорхойгүй байна.

Үүнээс өмнө АНУ-ын агаарын орон зайг зөрчсөн Мексикийн хар тамхины бүлэглэлийн дроныг устгасан тухай мэдээлж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top