Геополитик, Иран-АНУ-ын дайнтай холбоотойгоор өсөөд байсан газрын тосны ханш унаж эхэлсэн байна. Тухайлбал брент маркийн газрын тосны ханш дөрөв гаруй хувь суларч, баррель нь 100 ам.доллароос доор түвшинд очлоо. Мөн WTI буюу баруун техасын газрын тосны ханш дөрвөн хувиар суларч, баррель нь 97 ам.долларт хүрсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ирэх 2-3 долоо хоногийн дотор Иранд явуулж буй цэргийн ажиллагаагаа дуусгана гэж мэдэгдсэн нь ийнхүү үнийн хэлбэлзэлд нөлөөлжээ. Хэдийгээр богино хугацаандаа ханш нь суларч байгаа ч дайны үеэр Ойрх Дорнодын эрчим хүчний хэд, хэдэн томоохон байгууламжид халдсан нь нийлүүлэлт хэвийн болоход хугацаа шаардагдана гэдгийг судлаачид анхааруулаад байна.

Сэтгэгдэл ( 0 )