Дэлхийн гангийн эрэлт 2.2 хувиар өснө

Я.Болор | Zindaa.mn
4 цагийн өмнө

Дэлхийн гангийн эрэлт 2026 онд 0.3 хувиар өсөж 1.724 тэрбум тоннд хүрэх бол 2027 онд 2.2 хувиар өсөж, 1.76 тэрбум тонн болно гэж Дэлхийн гангийн холбоо мэдээлжээ.

2025-2026 онд дэлхийн зах зээл дээр гангийн эрэлт хамгийн доод үзүүлэлттэй байжээ. 2026 онд эдийн засаг аажим өсөлтөд шилжиж, 2027 онд мэдэгдэхүйц эрчимжинэ гэж тус холбооны шинжээчид үзэж байна. Хятад улсад гангийн эрэлт 2026 онд 1.5 хувиар буурсан бол 2027 онд энэ үзүүлэлт бараг өөрчлөгдөхгүй гэсэн төлөв гарчээ.

Энэтхэг улс хамгийн хурдан өсөлттэй том зах зээл хэвээр байна. Тус зах зээлд гангийн эрэлт 2026 онд 7.4 хувиар, 2027 онд 9.2 хувиар өснө.

Европын Холбоо, Их Британид эрэлт 1.3 болон гурван хувиар тус тус өсөх бол АНУ 1.7-2 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Дэлхийн гангийн холбоо Африкийн урьдчилсан таамгийг өөдрөгөөр буюу 2026 онд 3.8 хувь, 2027 онд 4.6 хувийн өсөлттэй гаргажээ.

Дэлхийн гангийн холбоо нь дэлхийн аж үйлдвэрийн томоохон холбоодын нэг бөгөөд гишүүн компаниуд нь дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 85 хувийг хангадаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top