Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлан, таниулах “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” жанжин Сүхбаатарын талбайд өнөөдрөөс эхлэж байна.

Тус өдөрлөг энэ сарын 27-29-ний өдрүүдэд буюу гурав хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд Хил хамгаалах байгууллагаас иргэдэд дараах үйлчилгээг үзүүлж байна.
• Хилийн бүс, зурваст нэвтрэх зөвшөөрөл авах зөвлөгөө
• Улсын хилээр нэвтэрсэн лавлагаа
• Хүүхдийг МУ-ын хилээр нэвтрүүлэхэд анхаарах асуудлын талаарх мэдээлэл
• Хил хамгаалах байгууллагад ажилд ороход тавигдах шаардлага, зөвлөгөө мэдээлэл
• Иргэдэд архивын лавлагаа, мэдээлэл олгох
• Улсын хил дээр алба хааж байгаа хилчин байлдагч нартай утсаар яриулах зэрэг үйлчилгээг үзүүлж байна. Мөн талбайн зүүн талд улсын хил хамгаалалтад ашиглаж буй орчин үеийн техник хэрэгсэл болон нисэгчгүй нисэх хэрэгслийг дэлгэжээ.


Сэтгэгдэл ( 0 )