
Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёльд тусгай прокурорын багаас сонгуулийн тухай хууль зөрчсөн хэргээр 20 жилийн хорих ял оноохыг шаарджээ.
Өнгөрсөн даваа гарагт тусгай прокурорын баг Юн Сог Ёлийг 2022 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн сонгуулийн тухай хууль зөрчсөн хэмээн үзэж буй бөгөөд шүүх хурлын үеэр түүнийг 2021 оны 12 дугаар сард болсон мэтгэлцээний үеэр татварын албаны дарга асанд өмгөөлөгч танилцуулж өгөөгүй гэж худал хэлсэн, мөн 2022 оны 1 дүгээр сард Жон Сон Бэ гэх бөөг намынхаа нөлөө бүхий албан тушаалтанд танилцуулсан, мөн уг бөөтэй эхнэрийнхээ хамтаар уулзаж байгаагүй хэмэн худал мэдүүлэг өгсөн хэрэгт буруутгасан байна.
Энэхүү бөө нь Юн Сог Ёлийн эхнэр Ким Гон Хид хахууль өгсөн хэрэгт холбогдоод байгаа бөгөөд тэдний энэхүү үйлдэл Юн Сог Ёлийг бага саналын зөрүүтэйгээр сонгуульд ялалт байгуулахад чухал нөлөө үзүүлсэн хэмээн үзэж байгаа аж.
Юн Сог Ёль сонгуулийн тухай хууль зөрчсөн хэрэгт буруутай нь шүүхээр тогтоогдвол түүний тэргүүлж байсан PPP нам 2022 онд сонгуулийн зардал болгон улсаас авсан 40 орчим тэрбум воныг эргүүлэн төлөх шаардлага үүснэ.
Одоогийн байдлаар Юн Сог Ёль баривчлах ажиллагаанд саад учруулсан хэргээр 7 жил, цэргийн дэглэм тогтоож, бослого зохион байгуулсан хэргээр бүх насаар нь хорих ял тус тус аваад байгаа бөгөөд түүнд нийт 8 төрлийн гэмт хэрэгт ял оноохоор шийдвэрлээд байгаа билээ.
.png)


Сэтгэгдэл ( 0 )