АНУ болон Ираны нөхцөл байдал хурцдаж байгаагаас шалтгаалан WTI төрлийн газрын тосны ханш 2.7% чангарч баррель нь 92 ам.доллароор арилжаалагдаж байна. Сүүлийн байдлаар брент маркийн газрын тосны ханш баррель тутамдаа 95 ам.долларт хүрчээ.
АНУ болон Иран гал зогсоох хэлэлцээрт хүрээд байсан ч АНУ-ын дараалсан цохилтын дараа Ираны засаг захиргаа Ормузын хоолойг бүрэн хааж буйгаа зарласан юм. Үүнээс шалтгаалан Исламын хувьсгалт гвард Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхийг завдсан хоёр усан онгоц руу гал нээжээ. Гэсэн хэдий ч АНУ-ын зэвсэгт хүчин арилжааны хөлөг онгоцнуудын транзит тээвэрт хэвийн үргэлжилж байгаа гэж мэдэгдсэн юм.
Цаашид хоёр тал харилцан гал нээсээр байвал газрын тосны ханш чангарах төлөвтэй байгааг шинжээчид онцолж байна.

Сэтгэгдэл ( 0 )