Нярай хүүхдээ гудамжинд хаясан Вьетнам эмэгтэйд 10 жилийн ХОРИХ ЯЛ оноожээ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Өмнөд Солонгост нярай хүүхдээ гудамжинд хаяж, улмаар амиа алдахад хүргэсэн 20 гаруй насны Вьетнам эмэгтэйд шүүхээс 10 жилийн хорих ял ногдуулжээ. 

Уг хэрэг өнгөрсөн оны 12-р сард Сөүл хотын төвд байрлах Дунгүк их сургуулийн ойролцоо гарчээ. Гэмт этгээд дөнгөж төрсөн нярай хүүхдээ цаасан уутанд хийн өвлийн хүйтэнд гадаа хаясан байсан бөгөөд цагдаа болон аврах албаныхан дуудлагын дагуу очиж, нярайг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч харамсалтай нь нярай удалгүй амиа алджээ. 

Шүүхээс эмэгтэй хүүхдээ өвлийн хүйтэнд гадаа орхиогүй байсан бол хүүхэд амь хохирохгүй байсан хэмээн үзжээ. Шүүгч "Хүүхэд эрүүл саруул төрсөн хэдий ч төрсөн эхээсээ ямар ч хайр халамж хүртэж амжилгүй амьдрах эрхээ хасуулсан. Шүүгдэгч хийсэн үйлдэлдээ тохирсон хатуу шийтгэл хүртэх ёстой" хэмээгээд түүнд 10 жилийн хорих ял оноосон байна. 

Мөн уг хэрэгт ээжид нь тусалсан хэргээр нэгэн Вьетнам эмэгтэйг 2 жилийн тэнсэн харгалзах ял шийтгэжээ. 

Тус улсад ажиллаж, суралцахаар ирсэн гаднын иргэдийн дунд энэ төрлийн гэмт хэрэг нэлээдгүй гардаг. Тиймээс бусдын амьд явах эрхэд халдсан хэмээн үзэн, хатуу шийтгэл ногдуулдаг байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top