
"Squid Game" цувралын жүжигчин У Ён Сү-г бэлгийн дарамт учруулсан хэрэгт буруугүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Дээд шүүх хэвээр үлдээж, түүнийг цагаатгалаа.
Өдгөө 82 настай жүжигчин У Ён Сү нь 2017 онд нэгэн эмэгтэйг хүсээгүй байхад нь тэвэрч, хацар дээр нь үнссэн гэх хэрэгт яллагдагчаар татагдсан. Түүнийг цагдан хорилгүйгээр байцааж, 3 жил гаруйн хугацаанд шүүхийн маргаан үргэлжилсэн бөгөөд эцэст нь түүнийг цагаатгажээ.
Анхан шатны шүүхээс түүнд 8 сар хорих ял оноож, уг ялыг 2 жилээр тэнсэн харгалзахаар шийдвэрлээд байсан юм. Гэвч давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг үндэслэлгүй хэмээн үзэн цагаатгасан бөгөөд прокурорын зүгээс Дээд шүүхэд гомдол гаргасан боловч шүүхээс уг гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.
Жүжигчин У Ён Сү нь "Squid Game" цувралд бүтээсэн дүрээрээ 2022 оны Алтан бөмбөрцөг (Golden Globe Awards) наадмаас "Шилдэг туслах дүр"-ийн шагнал хүртэж, дэлхийн нийтийн анхаарлыг татаад байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )